50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг багш | News.MN

50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг багш

50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг багш

Д.Алтанхуяг нь 98 дугаар цэцэрлэгийн багш мэргэжлээр ажиллаад 28 жил болж байгаа нэгэн

50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг багш

Цас орж, хүйтэрч байгаа энэ өдөр халуун дулаан уур амьсгалаар бялхсан нэгэн газар зочиллоо. Тэр бол нийслэлийн 98 дугаар цэцэрлэг. Одоогоор 530 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгэн анги бусдаас онцлог. Энэ бол Д.Алтанхуяг багштай Бэлтгэл бүлгийн “А” анги. Ангийн багш Д.Алтанхуяг нь энэ мэргэжлээр ажиллаад 28 жил болж байгаа нэгэн. Олон балчир хүүхэдтэй ажиллана гэдэг амаргүй. Тэр утгаараа эрэгтэй хүн цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгох нь ховор. Түүнээс яагаад энэ мэргэжлийг сонгосон, цэцэрлэгийн багш байхын гоё нь юу болох талаар тодрууллаа. Тэрбээр “Энэ мэргэжил ээжээс надад, надаас хүүхдүүдэд маань уламжлагдаж байна. Манай ээж цэцэрлэгийн эрхлэгч байсан. Манай гэр бүлийнхэн бүгд энэ салбарт ажиллаж байна. Би өөрөө гурван хүүхэдтэй. Эхнэр маань цэцэрлэгт ажиллаж, охин маань цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байна. Хүүхдээс дандаа сайхан энерги цацардаг болохоор би хүүхдүүдтэй ажиллах дуртай. Бүр багаасаа энэ мэргэжлээр ажиллана гээд шийдсэн байсан. Одоо энэ мэргэжлээр ажиллаад 28 жил болсон байна. Би хоёр зээтэй. Ажил тараад хоёр зээгээ эрхлүүлэх гэж гэр рүүгээ яардаг. Өглөө ангийн хүүхдүүдээ эрхлүүлэх гэж ажил руугаа яардаг. Манай анги 50 хүүхэдтэй” гэлээ.

АРГА НЬ ОЛДОХГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙ

Ангийн багшаас 28 жил олон балчир хүүхэдтэй ажиллахад шантрах үе байсан эсэхийг асуухад “Бүр багаасаа сонгосон болоод ч тэр үү, хэцүү ажил юм гэж нэг ч удаа харж байгаагүй. Хүүхдүүд үсээ боогоод ирсэн байвал сүлжээд өгчихдөг юм. Сүүлийн үед цэцэрлэгийн эрэгтэй багш нар нэмэгдэх хандлагатай байна. Жилд 2-3 эрэгтэй багш энэ мэргэжлээр төгсч байгаа. Миний тооцоолж байгаагаар Монголд цэцэрлэгийн эрэгтэй 20 орчим багш бий. Хааяа цэцэрлэгийн эрэгтэй багш нар уулзаж, зөвлөлддөг юм” гэв.

Түүнээс тун дүрсгүй, ээж, аавынхаа үгэнд ордоггүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлбэл зохимжтой талаар асуухад “Манай хүүхэд үгэнд орохгүй, тун дүрсгүй яах вэ” гэж асуудаг эцэг, эх байдаг. Хүүхэдтэй аргаар харьцаж, өөрийнх нь дураар, чөлөөтэй байлгах хэрэгтэй. Арга нь олдохгүй хүүхэд гэж байдаггүй. Өглөө цэцэрлэгтэй явах дургүй байсан ч бүгдийг аргаар зохицуулах хэрэгтэй” гэсэн юм.

БИД НЭГНИЙГЭЭ ЭРХЛҮҮЛЭЭД, ЭРХЛЭЭД СУРЧИХСАН

 

Түүнтэй ярилцах зуур хүүхдүүд хэдэн зэргээрээ түүнийг тэвэрч, зарим нь нэгнийгээ түлхсэнээ “Миний багш, чи цаашаа бай” гэсээр байлаа. “Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа бага зэрэг эмээдэг гэтэл бүгд танд наалдаад, эрхлээд, таныг эрхлүүлээд байх юм. Хэт зөөлөн байхаар үгэнд орохгүй байх талтай биш үү” гэж багшаас асуухад “Бид нэгнийгээ эрхлүүлээд, эрхлээд сурчихсан. /инээв/ Би эцэг, эхчүүдтэй хамтран ажиллахыг чухалчилдаг. Мөн баасан гариг бүрт үлгэрийн цаг зохион байгуулж, хүүхэд бүрээр үлгэр яриулж, өөрөө шинэ үлгэр ярьж өгдөг. Хүүхдүүд үүнд тун дуртай байдаг, идэвхтэй оролцдог” гэж байлаа.

БАГШ ӨГЛӨӨ ҮС СҮЛЖИЖ ӨГДӨГ

Хүүхдүүдээс багшийнх нь талаар асуухад бүгд уралдаж ирээд багшийнхаа талаар ярьж өглөө. Тэдний нэг нь О.Ариунтуяа. Тэрбээр “Өглөө ирэхэд манай багш миний үсийг сүлжиж өгдөг. Бас гоё үлгэр ярьж өгдөг, ном уншиж өгдөг, шүлэг зааж өгдөг. Би олон шүлэг мэднэ. Бүгдийг нь багш зааж өгсөн” гэснээ

“Навчит модны шуугисан чимээ

Нарийн хурын шаагисан авиа…” хэмээх шүлэг уншихад ангийн хүүхдүүд бүгд түүнтэй зэрэг шүлэг уншлаа.

БАГШИЙГАА ТЭВРЭХ ГОЁ

Дараа нь Г.Сарангоо багшийнхаа талаар ярихдаа “Сайн хүүхэд тоглосныхоо дараа тоглоомоо хураадаг. Багш тоглоомоо хураахыг заасан. Багшаараа үлгэр яриулах дуртай. Бид нарт олон үлгэр ярьж өгсөн. Бас багшийгаа тэврэх гоё. Багшдаа хайртай” гэсэн юм.

Хичээлийн хуваарийн дагуу Д.Алтанхуяг багшийн ангийнхан биеийн тамирын хичээлдээ орох болсон байлаа. Хүүхдүүд багшийн заавраар жагсч, спорт зааланд ороод алхаж, дасгал хийв. Харин биеийн тамирын хичээлийн дараа хүүхдүүд ядарсан бололтой багшийгаа тэвэрч, ноолсоор үлдэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2018-10-05 202.170.84.227

Естой сайхан мэдээ уншлаа! ахдаа ажлын амжилт хүсье!

Avatar

Зочин 2018-10-05 202.126.89.27

сайн багш шүү

Avatar

Зочин 2018-10-05 150.129.142.90

Үнэхээр мундаг багш шүү. Багшдаа хайртай шүү

Avatar

Туяа 2018-10-05 103.229.122.253

Мундаг юмаа.хүүхэд өөрт нь сэтгэлээсээ хандаж байгаа хүнийг андахгүй л дээ

Avatar

Болороо 2018-10-05 64.119.24.25

Үнэхээр мундаг багш.Хүүгээ Хуягаа багшийн ангид явуулснаар маш олон зүйлийг сурч авсан.Эцэг эхтэйгээ ч их эвсэг сайхан харьцаатай багш.Багштайгаа хамтран ажиллахад үнэхээр таатай байдаг.Багшдаа ажлын амжилт ,сайхан бүхнийн дээдийг ерөөе

Avatar

Зочин 2018-10-05 202.21.106.134

Багшдаа Монголын багш нарын баярын өдрийн мэндийг хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе. /112 цэцэрлэгийн 2003 оны төгсөгч шавиас нь/

Avatar

Зочин 2018-10-05 64.119.18.120

Huuhduud sain huniig anddaggui. Huurhun byatshan garaa bagshiinhaa gedsen deer tavitsan bgaag n harahad l huuhduud bagshaasaa aidaggui, bagshiigaa hairlaj hundeldeg n haragdaj bn

Avatar

ard 2018-10-05 103.212.119.201

Gawyat bagsh bolgiyooo

Avatar

Зочин 2018-10-05 103.26.194.131

newsiihen bolj baina. Iim eyereg survaljlaga olon gargaj baigaarai. Ene l bidend dutagdaj baina shuu

Avatar

Сэрчмаа 2018-10-05 202.126.89.19

Мундаг багш юмаа. Ажилд нь амжилт хүсье!

Avatar

Зочин 2018-10-05 202.9.43.131

Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловролын зорилро нь хүүхдийг хүн болгоход оршдог, Бид бүгдээрээ л энэ багш шиг сэтгэлтэй багш нарын гараар орж хүн болцгоосон. Үүнд хүн бүр хамаарна. Гэтэл бидний дунд биднээс шал өөр маркийн хүмүүс байнаа. Жишээ нь: Улсын Их Хурлын гишүүд байна. Тэхлээр манай төр багш нарт тун ч дургүй байх юмаа.Юу ? гэьэл алингий нь ч нэмэхгүй юм.Идэж ууж байгааг нь харвал эд ямар олигийн хүүхдүүд байв гэж. Загнуулдаг байсныхаа өшөөг багш нараас авч байгаа юм.

Avatar

Зочин 2018-10-05 202.9.43.131

Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловролын зорилро нь хүүхдийг хүн болгоход оршдог, Бид бүгдээрээ л энэ багш шиг сэтгэлтэй багш нарын гараар орж хүн болцгоосон. Үүнд хүн бүр хамаарна. Гэтэл бидний дунд биднээс шал өөр маркийн хүмүүс байнаа. Жишээ нь: Улсын Их Хурлын гишүүд байна. Тэхлээр манай төр багш нарт тун ч дургүй байх юмаа.Юу ? гэьэл алингий нь ч нэмэхгүй юм.Идэж ууж байгааг нь харвал эд ямар олигийн хүүхдүүд байв гэж. Загнуулдаг байсныхаа өшөөг багш нараас авч байгаа юм.

Avatar

Зочин 2018-10-05 202.131.236.122

Анх нээгдэхэд нь орж байлаа шд. Харахаар л сайхан санагддаг юм.

Avatar

Зочин 2018-10-05 24.4.239.20

Яг л оросын "Алтан дуулганы эрэлд" киноны багш байна даа. :). Амжилт.

Avatar

Зочин 2018-10-05 202.9.42.217

харин тийн

Avatar

Зочин 2018-10-05 203.91.115.243

Ёстой хөөрхөн юм уншчихлаа. Сэтгэл өөдрөг сайхан болчихлоо шд

Avatar

Зочин 2018-10-05 202.131.246.10

Д. Алтанхуяг багш үнэхээр сайхан хүн байна. Танд баяр хүргэе. 28 жил! Wow!

Avatar

зочин 2018-10-05 103.9.90.98

пөөх, ийм юм бас байдагаа? анх удаа харж, сонсч байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-10-05 202.21.106.111

Анх удаагаа эрэгтэй цэцэрлэгийн багш харж байна. Миний амьдралдаа хамгийн их аз жаргалыг мэдэрч хийж байсан ажил бол цэцэрлэгийн асрагч багшаар ахлах ангийн сурагч байхдаа ажиллаж байсан үе. Хувь тавилан өөр мэргэжлээр ажиллуулсан ч цэцэрлэгт ажиллаж байсан үе минь ерөөс мартагддаггүй би яг өөрөөрөө оршиж байжээ л гэж боддог. ХҮНИЙГ ХАЙРЛАХ ТЭР ТУСМАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙРЛАХ САЙХАН ШҮҮ.

Avatar

zochin 2018-10-05 202.70.42.102

wow eregtei bagsh anh udaa l harj bn. yasan goe yariltslaga be.

Avatar

Зочин 2018-10-05 202.70.42.102

wow eregtei bagsh anh udaa l harj bn. yasan goe yariltslaga be.

Avatar

Zochin 2018-10-05 202.126.89.151

Yasan gegeeleg goe yam be urt naslana da ikh buyan hj bna amjilt

Avatar

Зочин 2018-10-05 202.131.245.226

гайхалтай

Avatar

Зочин 2018-10-05 202.9.42.53

Кк эрэгтэй багш анх удаа харж байна харваас сайхан багш амжилт хүсеэ

Avatar

Зочин 2018-10-05 202.9.42.97

өө ямар хөөрхөн багш вэ аз жаргал хүсэе баярлалаа таньд

Avatar

Зочин 2018-10-05 202.9.42.220

ӨӨ ЯМАР ГОЁ ЮМ БЭ? БАГШ, ХҮҮХДҮҮД БҮГДЭД НЬ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж