Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ

Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.

Эрхэм хүндэт хотын дарга нар, зочид төлөөлөгчид өө.

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтанд оролцож буй эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн Хөгжлийн Төвтэй хамтран Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулж байгаад  баяртай байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний хэт ачаалал болон хот байгуулалттай холбоотой олон тулгамдаж байгаа асуудлууд байна. Эдгээрийн эсрэг хотын захиргаанаас сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу шилжих хүмүүсийн хөдөлгөөнийг хориглож, хотын хэт тэлэлтийг хязгаарлах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах, одоогийн хотын төвд байгаа хотын захиргааг Яармаг руу буюу хотын урд хэсэг рүү нүүлгэх ажлыг эхлүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Мөн Улаанбаатар хотод Тусгай замын автобус буюу BRT системийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулан, 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврийн цогц системээр хангаж, замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгаж, түүнийг дагасан олон сөрөг үр дагавар буурна гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдрийн Ази тивийн хотын дарга нарын уулзалтаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт (SDG) –ын 11 дэх зорилт, Хүн төвтэй гудамж, хотыг бий болгох, Тээврийн эрэлтийн менежмент  болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах дэд сэдвүүдийн хүрээнд хэлэлцэх гэж байгаад талархалтайгаар хүлээн авч, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалтанд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгч та бүхэнд талархаж байгаагаа дахин илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж