Конг-рэй хар салхи Солонгосын өмнөд хэсгээр дайрна

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Конг-рэй хар салхи Солонгосын өмнөд хэсгээр дайрна

Конг-рэй хар салхи Солонгосын өмнөд хэсгээр дайрна

Өмнөд Солонгосын цаг уурын албаны мэдээллээр конг-рэй хар салхи өнөөдөр /2018.10.05/ оройноос эхлээд Японы Рюүкюү, Окинаваг дайрч өнгөрөөд өмнөд Солнгосын өмнөд хэсэг буюу Жэжү арал руу чиглэн ирнэ гэж анхааруулжээ. Өнөөдөр оройноос эхлэн Жэжү арал орчмоор цаг агаар эрс муудаж хүчтэй аадар бороо орж салхи ширүүснэ. Жэжү, Ёосү, Бусан, Улсан, Похан орчмоор салхины хурд 120-150 километр цаг, Гванжу, Дэгү орчмоор 80 километр цаг  хүрэх юм байна. Ирэх долоо хоногийн турш их хэмжээний хур тунадас орох бөгөөд үер болж болзошгүй байгаа ажээ. Хур тунадасны хэмжээ 100-200 мм байх төлөвтэй байна. Тус хар салхи нь оргил үедээ 410 киломертийн радиустай 180 километр цагийн хурдтай шуурах гэнэ. Өнөөдөр буюу баасан гаригт Жэжү арал дээр зохион байгуулагдах байсан усан цэргийн флотын сургуулилтыг цаг агаарын тааламжгүй байдлаас болж хойшлуулжээ.

“Бид хүчтэй хар салхийг аль болох хохирол багатай даван туулахын тулд урьдчилан хийж болох бүх арга хэмжээг авч байгаа. Ус зайлуулах хоолойг шалгаж шаардлагатай багаж хэрэгслийг бэлдсэн” хэмээн Өмнөд Солонгосын гамшгаас хамгаалах албаны дарга хэлж байна.

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж