Малайзын төрөөс хулгай хийсэн “гэр бүл” ямар шийтгэл авах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Малайзын төрөөс хулгай хийсэн “гэр бүл” ямар шийтгэл авах вэ?

Малайзын төрөөс хулгай хийсэн “гэр бүл” ямар шийтгэл авах вэ?

Малайзын авлигатай тэмцэх газраас экс ерөнхий сайд Нажиб Разакийн эхнэрт мөнгө угаасан гэх мэт 17 хэрэгт прокуророос ял тулгажээ. Росма Мансур нь ганган тансаг байдал үрэлгэн зангаа огт нуудаггүй байсан ба тэр хэрээр олны шүүмжлэлийн бай болдог байв. Гэтэл нөхрийнх нь хэргийг мөрдөн шалгах явцад түүний энэ байдал авлига, мөнгө угаах хэрэгтэй холбоотой болох нь илэрчээ. Тасралтгүй 13 цаг үргэлжилсэн байцаалтын дараа Росма Мансурын хэргийг Куала Лумпурын шүүх рүү шилжүүлсэн байна. Тэрбээр хууль бус аргаар 7,1 сая ринггит буюу 1,71 сая ам.долларыг олсон ба татвараас удаа дараа зайлсхийдэг байсан нь илэрсэн гэж прокуророос мэдээлжээ.  Гэвч шүүхээс түүнийг хоёр сая ринггит буюу 500 мянга орчим ам.долларын барьцаагаар сулласан байна. Хэрэв тэрбээр мөнгө угаасан хэрэгт буруутай нь шүүхээс тогтоогдвол 15 жил хорих ял, таван сая ринггит  хүртэлх хэмжээний торгууль төлнө. Өдгөө 66 настай Росма Мансур дэлхийн олон орноор хэсч брэндийн дэлгүүр хэсэх хоббитой нэгэн аж. Прокурорын нэгжлэгийн явцад гэрээс нь нэртэй брэндийн 284 гар цүнх,  12000 үнэт чулуу, бугуйн цаг 423, нарны шил 234, гадаадын 26 орны валютын бэлэн мөнгө хураасан юм.

Тэдний гэр бүлийг Малайзын улсын төсвөөс олон тэрбум ам.долларыг завшиж, мөнгө угаасан, авлига авсан хэргээр мөрдөн шалгаж буй юм. Малайзын парламентын сонгуульд өнгөрсөн тавдугаар сард сөрөг хүчний нам ялалт байгуулж, Нажиб Разак суудлаасаа бууснаар түүний нэр холбогдсон авлигын хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Түүний тэргүүлж байсан Үндэсний фронт эвсэл Малайзыг Их Британиас тусгаар тогтносноос хойш буюу 60 гаруй жил төрийн эрхийг барьсан байв. Нажиб Разак эрх мэдлээ ашиглан мөнгө угаасан болон Малайзын “1MDB” сангаас итгэл эвдэн олон тэрбум ам.долларыг завшиж, дутаасан зэрэг нийт 32 хэрэгт буруутгагдсан байна. Сангийн данс тооцооноос 4,5 тэрбум ам.доллар дутсан талаар АНУ-ын мөрдөн шалгах шалгах албаныхан мэдээлжээ. Нажиб Разакийн хэрэг 2015 онд “Wall Street Journal” сонинд “1MDB” сантай холбоотой нийтлэл гарснаас эхлэн олны анхаарлыг татаж эхэлсэн. Тухайн үед түүний данс руу орсон 700 сая ам.долларын гүйлгээтэй холбоотой том дуулиан дэгдсэн боловч тэрбээр ерөнхий сайдын эрх мэдлээ ашиглан дарж байв. Гэвч эцэст нь тус сан нь Нажиб Разакийн зургаан оронд байрлах дансаар дамжуулан мөнгө угаах хэрэгсэл байсныг мөрдлөгийн явцад илрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж