Шатрын 43 дахь олимпиад өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Шатрын 43 дахь олимпиад өнөөдөр өндөрлөнө

Шатрын 43 дахь олимпиад өнөөдөр өндөрлөнө

Гүржийн нийслэл Батуми хотод болж буй Шатрын 43 дахь олимпиадад дэлхийн 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна. Өнөөдөр /2018.10.05/ тэмцээний сүүлийн өрөг буюу 11 дэх өргийн тоглолт болно.

Өчигдөр /2018.10.04/ 10 дахь өргийн тоглолт болж, Монгол Улсын эрэгтэй баг Данийн шатарчдыг 3:1-ээр хожиж, 35-р байрт бичигдлээ. Манай шатарчид 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. Эрэгтэй багуудыг АНУ, БНХАУ, Польш, Франц, ОХУ-ын багууд тэргүүлж байна.

Манай эмэгтэйчүүд өчигдөр Аргентиний багийг 3,5:0,5-аар хожиж, 16-р байрт бичигдлээ. Өнөөдөр сүүлийн тоглолтоо Энэтхэгийн багтай хийнэ. Эмэгтэй багуудыг БНХАУ, Укриан, АНУ, Армен, ОХУ, Гүржийн-1 багууд тэргүүлж байна.

ДҮН:

Эрэгтэй баг: ( )-д чансааг бичив

  • 1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
  • 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
  • 3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
  • 4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
  • 5-р өрөг: Монгол – Гүрж-2(42) – 1:3
  • 6-р өрөг: Малайз (107) – Монгол 1:3
  • 7-р өрөг: Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
  • 8-р өрөг: Узбекстан (36) – Монгол – 2:2
  • 9-р өрөг: Монгол – Иран (23) -2:2
  • 10-р өрөг: Монгол – Дани(52) 3:1
  • 11-р өрөг: Монгол – Нидерланд(13)

Эрэгтэй баг 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор 150 орноос 33-р байрт бичигдэж байна.

Эмэгтэй баг:

  • 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
  • 2-р өрөг:  Босни-Герцеговина (63) – Монгол1:3
  • 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
  • 4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5:5
  • 5-р өрөг: АНУ (10) – Монгол  – 3.5:5
  • 6-р өрөг: Монгол – Румын (20) – 0.5:3.5
  • 7-р өрөг: Монгол – Индонез (47) 3,5:0.5
  • 8-р өрөг: Польш (7) – Монгол 1:3
  • 9-р өрөг: Монгол – Гүрж-1(4) – 1:3
  • 10-р өрөг: Аргентин(30) – Монгол -1:3
  • 11-р өрөг: Монгол – Энэтхэг

Манай эмэгтэйчүүд эхний өргүүдийн дараах байдлаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан ч тав, зургадугаар өрөгт АНУ, Румынд хожигдсон ч Индонез, Польш, Аргентинийг хожоод байна. 150 орноос 16-р байрт бичигдэж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн тоглолтоо Энэтхэгтэй хийнэ. Шилдэг шатарчдыг эгнээндээ багтаасан Энэтхэгийн баг 5 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтойгоор 10 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 19:00-с эхэлнэ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж