Мянга мянган баячуудын бизнес санаагаа олсон “Canton fair”-ийг зорьцгооё

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Мянга мянган баячуудын бизнес санаагаа олсон “Canton fair”-ийг зорьцгооё

Мянга мянган баячуудын бизнес санаагаа олсон “Canton fair”-ийг зорьцгооё

Монголын үйлдвэржилт инновацийн төвийн тэргүүн Б.Ангарагтай ярилцлаа. Энэхүү төвөөс БНХАУ-д зохион байгуулагддаг алдарт “Canton fair 124-Yiwu Expo 2018 -Zhangjiajie” гаар аялах 59 дахь бизнес аялалдаа бүртгээд эхэлсэн байна.


-Сайн байна ууТанд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та төвийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв нь  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болоод шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж буй иргэд, ААН, Албан байгууллагуудад эрэлхийлж буй шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийн санг бий болгож, тухайн чиглэлийн нарийвчилсан мэдээллээр хангах, тэднийг дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд , сургалт, зөвлөгөөн зохион байгуулах ,тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын томоохон үзэсгэлэн яармагт  зохион байгуулалттайгаар  оролцуулах  үндсэн зорилго  чиглэлтэйгээр 2014 онд байгуулагдсан, 1050 хүний гишүүнчлэлтэй нийгэмд үйлчлэх ашгийн бус төрийн бус байгууллага юм. Мөн “Хөгжлийн төлөө ФМ-92,1” радио фм ажиллуулж “Эх орны үйлдвэрлэгч” сар тутмын сэтгүүлийг дагнан гаргадаг болно.

Бид  бизнес   аялaлуудыг   6  дахь жилдээ буюу  58  дэх удаа, дээд тал нь 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулж, үүний үр дүнд нийт 3834 иргэнийг аялалд хамруулж, 151 иргэнийг үйлдвэртэй болгох үйлсэд гар бие оролцсон болно.

Тодруулбал, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Тайланд, Филиппин, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад зохион байгуулагддаг  үзэсгэлэн яармагт иргэдийг олон удаа оролцуулж байсан.. Манай аялалууд ихэнхдээ бизнес амралт хосолсон байдаг бөгөөд нийт  3840 хүн хамрагдсан. Аялалд хамрагдсан иргэдээс шинэ бизнесийн санаагаа олж, жижгээс дунд үйлдвэртэй  болсон аялагчид олон байна.      Жишээ нь жижиг маскны үйлдвэрлэлээс эхлээд битон зуурмаг, хуванцар, зам засвар, чихэр, гоймон, гэх мэт  бүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бий болсон. Энэхүү үр дүнгээс  харахад бидний аялалын гол зорилго харагдаж байгаа юм.

Эх орны үйлдвэрлэгч сэтгүүлд  Стандарт, инноваци гэж юу вэ?, шинэ технологийг хаагуур явж сурах вэ? гаалийн статистик тоо баримт, үйлдвэрлэл эрхлэхэд иргэн хүн юуг анхаарах вэ зэрэг мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж авахад юуг анхаарах вэ? түүхий эдийн сонголт зэрэг үйлдвэрлэлт эрхлэх гэж байгаа хэн бүхэнд зориулсан хэрэгтэй мэдээллийг багтааснаараа онцлог юм. Бид бусдын хэрэгцээ шаардлагыг судлаж, үндэслэн сар бүр  бизнес аялал хөтөлбөрөө гаргаж, бидэнд хамгийн хэрэгтэй, хамгийн үр дүнтэй үзэсгэлэнг сонгон оролцуулж байдаг. Хамгийн ойрын хугацаанд БНХАУ-ын гурван хотоор аялж, хоёр том үзэсгэлэнг үзэх аялалдаа бүртгэж  байна.

-Алдарт “Canton fair” үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй?

-“Canton fair” үзэсгэлэн бол БНХАУ-ын Гуанду мужийн Гуанжу хотод жилд 2 удаа хавар, намар байгуулагддаг. Энэ үзэсгэлэн Canton fair нэрээр дэлхийд алдаршсан. ЖДҮ, Хүнс, Хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, авто сэлбэг, электрон бараа зэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж танилцуулдаг Дэлхийн 1 номерын  үзэсгэлэн юм.  1957 оноос хойш тасралтгүй зохиогдсоор өдгөө 124 удаагаа зохион байгуулагдах гэж байна. Нийтдээ 1,2 сая м.кв талбайг эзэлж,  63 мянган компани оролцдог нь үзэсгэлэнгийн цар хүрээг харуулж байна. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь хятадуудыг өөрсдийг нь оруулдаггүй. Зөвхөн гадаадын худалдан авагч болон бизнесийн  төлөөлөл орох эрхтэй. Тоног төхөөрөмжийн лицензийн хулгай их гардаг учраас хятад иргэдийг үзэсгэлэнд оруулдаггүй учиртай. Харин зохион байгуулагч орны иргэд бол өөрсдийн тоног төхөөрөмжийг дэлгэн оролцуулахад нээлттэй байдаг. Мэдээж “CANTON FAIR” үзэсгэлэнд орохын тулд олон улсын чанарын шалгуурыг хангасан үйлдвэрлэгч, компаниуд оролцоно. Тиймээс энэ үзэсгэлэн дэлхийд алдаршаад зогсохгүй дэлхийн олон орны үйлчлүүлэгчдийг татаж чадсанаараа онцлогтой. Үзэсгэлэн жилд хоёр удаа буюу дөрөв, аравдугаар сард зохион байгуулагддаг. Эдгээр саруудад Гуанжу хотын ачаалал хоёр дахин нэмэгдэж, тэр хэрээр үйлчилгээний үнэ нэмэгддэг. Үзэсгэлэн гурван үе шаттай болдог бөгөөд манай үйлчлүүлэгчид эхний үе шат болох аравдугаар сарын 15-19-ний үзэсгэлэнг сонирхох боломжтой.

-Үзэсгэлэнг үзэхээс гадна аялалын хөтөлбөрт Занжиажэ дахь  тэнгэрийн хаалга, шилэн гүүрийг сонирхох боломжтой гэсэн үү?

-Манай зохион байгуулдаг бизнес аялалууд олон давуу талтай. Голдуу бизнес амралт хосолсон аялалуудыг зохион байгуулдаг. Томоохон  үзэсгэлэнгүүдийг  үзэж, бизнес санаагаа олохоос гадна гурван хотоор аялах үеэрээ тэнгэрийн хаалга, шилэн гүүрийг үзнэ. Үүнээс гадна дэлхийд “Мөрөөдлийн үнэ” нэрээрээ тодотголтой олон улсын глобал худалдааны, бодлогоор хөгжүүлж байгаа инновацийн Yiwu гэж хот байдаг. Энэ хотод болох “YIWU Expo-2018” үзэсгэлэнд нийт бүрэлдэхүүнээрээ оролцоно. Энд маш олон боломжийн шинэ санаанууд  байдаг бөгөөд Уг хотод Монголоос хамгийн анхны төлөөлөгчийн газар, каргог  бид нээж ажиллуулж байгаа бөгөөд  ингэснээр Монголчууд  үйлдвэрийн үнээр нь бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөө захиалан ачуулах.  илгээх өргөн боломжтой болсон.

Бид энэ удаагийн 59 дахь бизнес  аялалаа Занжиажэ-Гуанжоу-Иву гэсэн маршрутаар  зохион байгуулна. Аялалд хамрагдсан иргэд гурван хотоор орж, хоёр үзэсгэлэнг үзнэ.

Манай аялал Эрээн хотоос эхлээд Эрээнд дуусна.

Бид 2018.10.11-23-ны өдрүүдийн болох “CANTON FAIR 124-YIWU EXPO 2018-ZHANGJIAJIE” аялалын үнийг 1,8 сая төгрөгт багтаасан бөгөөд та Монголын үйлдвэржилт инновацийн төвийн фэйсбүүк хуудсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.


Монголын үйлдвэржилт инновацийн төв: https://www.facebook.com/miictbb/

МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 77178935, 99508935, 99628935

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж