“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ зэрэг 13 орны хотын дарга нар хамтран “Улаанбаатар тунхаглал”-д нэгдэн гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотод зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Энд ирсэн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх гарц арга замын талаар хэлэлцэж байна. Хот бүхэнд асуудал бий. Нүүрстөрөгчийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээвэр, хот хөгжүүлэлтийн талаар туршлага хуримтлуулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах уг чуулга уулзалтын зорилго юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс