Ази, Номхон далайн олон улсын мисс-2018 /Miss Asia Pacific International 2018/тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.04/ орой 21.00 цагаас болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Н.Мишээлт гуравдугаар байрт оржээ.
Miss Asia Pacific International 2018-ний титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртлээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус оржээ.
Miss Asia Pacific International тэмцээн нь 1968 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Азийн эрэлд" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Ази болон Номхон далайн орнуудын оролцогчдын дунд энэ тэмцээнийг зохион байгуулах болжээ.
А.АНИР
Холбоотой мэдээ