Ньюс хөтөч: Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

3 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Монголд хог хаягдлын технологийн анхны ном хэвлэгдэн гарлаа. Тус номын нээлт ЗГ ордны хойд тал 1111 төвийн хажуугийн аркаар ороод ЭСК төв зүүн хаалгаар ороод 203 тоотод болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно. Холбоо барих утас. 99992097

09.00

  • Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний Номын санд болно.

09.30

  • III хороололд байрлах Лион товер зочид буудлын А болон В танхимд 2дахь өдрөө үргэлжилж буй “Монголын дүрс оношилгооны үндэсний чуулганы хэлэлцэх асуудлын хүрээнд Монгол дахь компьютер томографийн шинжилгээний хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийнэ. Холбоо барих утас: 99697373

10.00

  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд нэгдсэнээр гарсан үр дүнтэй газар дээр нь танилцана. Утас: 80019000

10.30

  • ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэхэд бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд түүний төрсөн ах ОХУ-ын альпинизмын хошой аварга Евгений Глазунов, "Горы Байкала" альпинизмын клубийн н/б дарга Светлана Пянковская нар хүрэлцэн ирлээ. Спортын мастер, ахлах дасгалжуулагч Евгений Глазунов альпинизмын сэдвээр чөлөөт ярилцлага хийнэ. Үзэсгэлэнг Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монгол Хайкин Клуб хамтран зохион байгуулж байна.

11.00

  • ЗГ-ын 11 дүгээр байрны дугуй зааланд Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд сэдэвт зөвлөгөөн болно. Монголын сэтгэл судлал, Нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэд судлаач нар оролцоно. Холбоо барих утас: 99086975
  • Улсын хэмжээнд 4 сарын хугацаанд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны үр дүн, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн хурал Тээврийн цагдаагийн албаны Хурлын танхимд болно.

13.00

  • Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээн

13.20

  • Корпорэйт зочид буудалд БСШУСЯ наас зохион байгуулж байгаа Монголын болон олон улсын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 88111046, 88008781

14.00

  • Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатарын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд болно.
  • Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ой Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Аравдугаар сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагаас:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1942.10.05 Монгол Улсын Их сургууль  байгуулагдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж