"Next top model" нэвтрүүлэгтэй холбоотой сонирхолтой 10 баримт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Next top model" нэвтрүүлэгтэй холбоотой сонирхолтой 10 баримт

"Next top model" нэвтрүүлэгтэй холбоотой сонирхолтой 10 баримт

Дэлхийн хамгийн том загварын шоу нэвтрүүлэг болох “America’s next top model” реалити шоу нэвтрүүлэг нь 2003 онд анх олон нийтийн хүртээл болж одоог хүртэл сонирхон үзэх үзэгчдийн тоо нь тасралтгүй өссөөр байгаа юм. Тэгвэл  Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал аравдугаар сарын 6-нд цацагдах болсоноор үзэгчдийн хүлээлт ихэссэн юм. Тиймээс энэхүү нэвтрүүлэгтэй холбоотой сонирхолтой баримтыг уншигчдадаа хүргэе.

1.“America’s next top model” шоу нэвтрүүлгийн алдарт хөтлөгч, нүүр царай болох Tyra Banks уг шоунд 1-22 дугаар улирлыг дуустал ажиллаж, 23 дугаар улиралд түр завсарлага авсан юм. Харин 24 дүгээр улиралд эргэн ирж үнэнч үзэгчдээ баярлуулсан. Тэрбээр наймдугаар улирлыг хөтлөн явуулж байх үедээ хэт их стресс, ачааллын улмаас шоуг орхихын ирмэгт тулсан бөгөөд авьяаслаг мэдрэмжтэй хөтлөгч бүсгүй энэ бүхнийг даван туулж чаджээ. Нэвтрүүлгийн бичлэг асар их ачаалалтай байдаг бөгөөд шүүлтийн үйл явцыг бичихэд л долоогоос найман цаг зарцуулдаг гэдгийг Tyra нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.

2. Энэхүү нэвтрүүлэг нь нийт 150 гаруй оронд цацагдсан бөгөөд 40 гаруй орон тус шоуг хийх албан ёсны эрхийг авч, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Албан ёсны эрхийг эзэмшихийн тулд техник хэрэгсэл, ажиллах хүч, уран бүтээлчдийн мэргэшил гэх мэт хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой аж. Энэ шалгуурыг Монгол Улсын Боловсрол телевиз хангаж чадсанаар 2017 онд “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг хийх албан ёсны эрхийг анхлан авсан билээ.

3. Шалгарч үлдсэн оролцогчид нэг байранд орохоос өмнө тэднээс сэтгэл зүйн сорил авч, биеийн ерөнхий үзлэгт оруулдаг. Сэтгэл зүйн сорил нь тухайн оролцогч ямар зан төлөвтэй болон бусдадаа сэтгэл зүйн хувьд нөлөөлөх үү гэдгийг мэдэх ач холбогдолтой. Харин бие махбодийн сорил нь халдварт өвчинтэй эсэх, эрүүл мэндийн хувьд ачаалал даах чадвартай үгүйг мэдэхэд тустай байдаг гэнэ.

4. “America’s next top model” шоу нэвтрүүлгийн 24 дүгээр улирлын дугаарт насны хязгаар үгүй болж 44 настай модель оролцсоноороо онцлогтой болжээ. Уг шоуны эхний улирлуудад хасагдсан оролцогч телевиз үзэгчдийн хувьд хувцасаа баглаад гэртээ харьдаг боловч үнэн хэрэгтээ, шоу цацагдаж дуустал зочид буудалд байрладаг байсан байна.

5. Шоу нэвтрүүлэгт тэнцэж, шилдэг оролцогч болсон бол танд гадаад ертөнцтэй холбогдох ямар ч боломж байхгүй.

6. Таны утсыг хураан авч, өдөр тутмын сонин ч уншихгүй, сошиал медиа болох фэйсбүүк, инстаграм ч хориотой байх болно.

7. NEXT TOP MODEL нэвтрүүлэг хэзээ ч, бүр хэзээ ч зохиолын дагуу бичигддэггүй. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр оролцогчдын хооронд болж буй маргаан үргэлж “ҮНЭН” байдаг. Өөр орчинд өссөн, өөр хүмүүжилтэй оролцогчдын дунд ямар маргаан гарахыг хэзээ ч, хэн ч тааварлашгүй.

8. Урт удаан хугацаанд шүүгч хийж байсан Nigel Barker, Jay Manuel, and J. Alexander нар нэвтрүүлгийн 18 дугаар улирлын дараагаар суудлаасаа огцорсон юм. Учир нь 17-18 дугаар улирлын хугацаанд нэг сая үзэгчээ алдсан явдал нь энэ хүнд шийдвэрийг гаргахад хүргэжээ

9. Оролцогчид маш их зүйлийг богино хугацаанд сурч авдаг нь яах аргагүй онцлох зүйл мөн. Тэд

  • Тайзны алхаа
  • Дүр төрхөө өөрчлөх
  • Хувь хүний стиль имиж
  • Хувь хүний зан чанар
  • Жүжиглэлт, олны дунд биеэ авч явах гэх мэт олон хичээлийг нэг дор сурч болдгоороо бусад шоунаас онцлог юм.

10. Монголд улсад загварын ертөнцийн талаар сайн мэдэх хүн тун цөөхөн байсан.  Харин “Mongolia’s next top model” нэвтрүүлэг гарч эхэлснээр загварын ертөнцийн талаарх эерэг ойлголт нийгэмд хэвшиж, модель хүний ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан сурталчилахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс