Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурлын халуун сэдэв

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурлын халуун сэдэв

“…Сэтгүүлчид цалингаараа  гэр бүл үр хүүхдээ тэжээгээд өнөөдөр хүний өмнө нүүр бардам зогсож чаддаг бил үү. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байгаа  зүйлийн нэг хэсэг нь энэ шүү дээ. Тухайн сэтгүүлч нэг  асуудлыг бариад авдаг ч 3-4 хоногоос дуу нь сулраад эхэлдэг. Сэтгүүлчдийг худалдаж авах асуудал одоо ч гэсэн байсаар байна” гэж Монголын үндэсний  олон нийтийн радио телевизийн  /МҮОНРТ/ ерөнхий захирал Л.Нинжжамц хэлэв. Тэрбээр “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” олон улсын хуралд  “Монголд эрэн сурвалжлах сэтгүүл  зүйг хэрэгжүүлэх боломж” сэдэвт панель хэлэлцүүлэгт  оролцохдоо дээрх зүйлийг хэлсэн юм.


Монгол Улсад 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эрэн сурвалжлах төрлөөр дагнан ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тоо арав хүрэхгүй байгаа гэдгийг судлаачид хэлж байв.  Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин харьцангуй боломжийн гэж тооцогддог. Гэсэн ч эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд саад бэрхшээл, шалтгаан нөхцөл байсаар байгааг “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” олон улсын хуралд оролцогчид онцолсон юм. Мэдээлэл хавтгайрч байгаа энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, эрэн сурвалжлах үйл ажиллагааны цар хүрээ улам  нэмэгдэж байна.  Монголын сэтгүүлчид нь энэ өөрчлөлтөөс хоцрохыг хүссэнгүй. Тус панель хэлэлцүүлэгт  МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Колумб улсын сэтгүүлч Мариа Тереза Рондероз оролцсон бол хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хэвллэлийн хүрээлэнгийн   гүйцэтгэх захирал  М.Мөнхмандах ажилласан юм . Ийн “Монголд эрэн сурвалжлах сэтгүүл  зүйг хэрэгжүүлэх боломж” сэдэвт панель хэлэлцүүлэгт яригдсан чухал зүйлсийн талаар сийрүүлье.

-Хэлэлцүүлгийн чиглүүлэгч: МҮОНРТ бусад  хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцуулах юм бол өөрийн гэсэн хуультай. Тухайлбал, Эх сурвалжаа хамгаалах эрх нь бусад хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарахгүй зөвхөн МҮОНРТ хуулинд хамааралтай заалт байдаг. Тэр зарчмын хувьд ч гэсэн  бусад улс орны жишгээс харсан ч гэсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх хамгийн боломжтой байгууллага нь  олон нийтийн радио телевиз байхаар байгаа юм. Тэгвэл МҮОНРТ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлж чадаж байна уу?

-МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц: Энэ асуултыг   надаас асуух ёстой асуултуудын нэг гэж бодож байна.  Бид  хоёр нийгэм  шилжих хүртэл социлазмаас ардчилсан нийгэм рүү  шилжих хүртэл тухайн үедээ  шүүмжлэх ёстой олон зүйлүүдийг нийгэмд ил болгож гаргаж  ирж тавьж чаддаг л байсан. Гэхдээ эрэн сурвалжлах редакц, эрэн сурвалжлах алба МҮОНРТ-ийн бүтцэд байхгүй.  Телевизд нийгэм эдийн засгийн редакц, радио дээр "Хурд" агентлаг  нийгмийн редакц ажиллаж байна. Манай зарим  сэтгүүлчид  баримт, тухайн хэргийн мөрөөр ажиллаж байгаа. Бид  сэтгүүлзүйн  шагнал болох Ц.Балдорж агсны нэрэмжит  шагналыг радио, телевиз сүүлийн таван  жилд алдахгүй л авч байна. Авч байгаа нийтлэл радиогийн нэвтрүүлгийг сонсоход ер нь эрэн сурвалжлах талын нэвтрүүлэг  давамгайлж авч байгаа. Тэгэхээр өнөөдөр манай телевизийн сувгуудын бүтцэд эрэн сурвалжлах редакц байгуулах ёстой юу байгуулах цаг нь болсон. Тийм учраас би байхгүй байгаа зүйлийг бий болгох ёстой гэдэгт огт эргэлзэхгүй байна.

ТЭГВЭЛ МҮОНРТ  УЛС ТӨРӨӨС ХАРААТ УУ?

-Тэгэхээр бид  өөрсдөө хуультай  байгууллага. Хуультай байгууллага гэдэг  нь төрөөс болон  телевиз үзэгчдээс тодорхой хэмжээний хураамж авдаг.  Олон улсын  жишигч  гэсэн манайхтай адилхан төр нь олон нийтийн радио телевизийг санхүүжүүлээд л явдаг.  BBC  телевизийн хоёр хянагч саяхан манай телевиз дээр  ирээд явсан. Тэд  "Бид хэдий төрөөс санхүүжилт авдаг ч гэсэн хариуцлагатай буюу хараат бус байдлыг бүх түвшинд эрхэмлэдэг"  гэж  хэлж байгаа юм. Тэгвэл  МҮОНРТ төрөөс эсвэл улс төрөөс хараат бус уу гэж асуувал хараат гэж хэлнэ. Харин  100 хувь хараат уу гэвэл бас үгүй.  100 хувь хараат бусаар бие дааж ажиллаж чадаж байгаа юу гэвэл үгүй шүү дээ. Телевизийн ерөнхий захирлын томилгооноос эхлээд тухайн редакц салбаруудын захирлуудын томилгоо хүртэл улс төртэй  холбогдоод л байдаг. Энэ бол нуухгүй үнэн. Би хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан  туршлагатай есөн сэтгүүлчидтэй өрсөлдөж ерөнхий  захирлын шалгаруултанд оролцсон.  Дараа нь намайг сонгон  шалгаруултад ялсны дараа улстөрийн  томилгоо гэх нэр зүүсэн. Ийм учраас МҮОНРТ-ийг улс төртэй зайлшгүй холбох гээд байгаа нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд чөдөр, тушаа болоод байна гэж би хэлэх гэсэн юм.

Нэгэнт улстөрчийн асуудлыг дэлгээд тавилаа гэхэд  хэн нэгэн улстөрч  нь утас цохино. Эсвэл тухайн бизнесийн компаниуд манай байгууллагын нэр хүндэд халдлаа гэх асуудлыг манай сэтгүүлчдэд  хэлдэг. Бид  хэргийн мөрөөр баримттай үнэн мэдээллийг мэдээлэх ёстой гэсэн зарчмаа алдахгүй л ажиллаж байгаа. МҮОНРТ бие даасан хуультай учраас өөрсдөө  үзэгчдэд хүргэж байгаа нэвтрүүлгээ  баттай олон эх сурвалжаас баталгаажуулсан байх ёстой. Гэхдээ олон нийтийг ямар нэгэн эмх  замбараагүй байдалд уриалсан турхирсан тухайн эх сурвалжийг баттай нотлоогүй  шүүхээр нотлогдоогүй ямар  нэгэн асуудалд цензургүйгээр хандаж ерөөсөө болохгүй байгууллага бол МҮОНРТ. Энэ байгууллага өөрөө Монгол Улсын тусгаар тогтнол,үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийн баталгаа болсон хамгийн том соён гэгээрүүлэх байгууллага учраас аливаа асуудлыг мэдээлэхдээ хамгийн эх сурвалж үнэн бодитой  эсэхийг нь баталгаажуулсан  үедээ л мэдээлдэг. МҮОНРТ-д үзэгчид болон сонсогчид итгэдэг учраас бид ямар нэг байдлаар сэтгүүлзүйн зарчмыг үл ухамсарлаж алдаа гаргах эрхгүй.

СЭТГҮҮЛЧДИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ХҮСЭЛ ЗОРИГ ДУТАГДВАЛ  ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙ ХӨГЖИХГҮЙ

-Хэлэлцүүлгийн чиглүүлэгч:Монгол Улс сэтгүүзүйн эрх чөлөөгөөрөө бүс нутагтаа дээгүүр ордог. Бусад орнуудын туршлагыг хараад байхад Пакистан, Филиппин зэрэг улс орон хэвлэлийн эрх чөлөөгөөрөө төдийлөн дээгүүрт ордоггүй.  Гэтэл эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүчтэй бүтээлүүд нийгэмд үүргээ гүйцэтгэсээр байна.  Хууль  нь байгаа ч төдийлөн нэмэр болохгүй байна.  Хэвлэлийн эрх чөлөө байгаа ч төдийлөн эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжиж чадахгүй байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд хамгийн чухал нь юу  юм бэ?

– Колумб улсын сэтгүүлч Мариа Тереза Рондероз: Эрэн сурвалжлах сэтгүүлзүй илүү эрчимтэй хөгжиж  байгаагийн  шалтгаан нь чөлөөт сэтгүүлчид аливаа нэг сөрөг хүчин болон бусад хууль бус зүйлд хариуцлага тооцон нийгэмд ил болгож байна. Тэгэхээр танай хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан  судалгаанаас харахад  редакц болон  эздийнх нь зүгээс дэмждэггүй.   Засгийн газрын зүгээс хангалттай мэдээлэл өгдөггүй гэх шалтгаануудыг хэллээ. Энэ дундаас эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хамгийн хойш татах хүчин зүйл нь сэтгүүлчдийн өөрсдийнх нь хүсэл зориг дутагдах асуудал. Нэгдүгээрт мэдээжийн хэрэг хууль эрхзүйн  зохицуулалт чухал уу чухал. Гэхдээ хууль эрхзүйн зохицуулалт нь байсан ч гэсэн сэтгүүлчид  өөрсдөө асуудлаа хөөцөлддөггүй байх тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүлзүй ерөөсөө хөгжихгүй. Бидний хувьд энэ чиглэлээр илүү хандлагыг нь цэгцлэх  шаадлагатай  байна. Тухайлбал,  төрийн байгууллагууд нээлттэй биш гэж байна.

Тэгэхээр төрийн албан хаагчидтай хамтарч ажиллах хэрэгтэй. Эдгээр хүмүүсийг шүүмжлэхийн тулд бид  мэдээлэл авах гээд байгаа юм биш . Энэ бол олон нийтэд ил болгох ёстой мэдээлэл. Энэхүү  мэдээллийг ашиглаад эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр  дамжуулаад нийгмийг сайн сайхан болгоно гэдгийг  тэдэнд илүү сайн ойлгуулах хэрэгтэй. АНУ  , Европ болон манай улс хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь маш сайн хөгжсөн учраас ажиллахад амар. Гэсэн хэдий ч манай улс оронд хууль ч байгаа хэдий  ч үүнийг ашигладаггүй сэтгүүлчид маш олон байна. Харин чөлөөт сэтгүүлчдийн хувьд хуулиа ашиглаад сэтгүүлзүйн ажлаа үр дүнтэй хийгээд явж байгаа. Тэгэхээр нэн ялангуяа олон жил уламжлалт хэвлэл мэдээллийн салбарт ажилласан түүхтэй байгууллагуудын хувьд эрэн сурвалжлана гэхээр төр болон  засгийн газрыг уурлуулчихна асуудалд орчихно гэдэг утгаараа илүү хойрго ханддаг асуудал бол байгаа. Гэхдээ бид  үүнийг хандлагын хувьд  өөрчлөх хэрэгтэй" гэсэн юм.

Тус хурлыг МҮОНРТ, Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд "Дойче Велле" академи, Канадын элчин сайдын яамны оролцоотой зохион байгуулж байна. Монголд хоёр дахь удаагаа болж буй уг хурал Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж