"Боловсролын салбараар тоглож болдоггүй" | News.MN

"Боловсролын салбараар тоглож болдоггүй"

УЧРАЛ

"Боловсролын салбараар тоглож болдоггүй"

"Боловсролын салбараар тоглож болдоггүй"

УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд маргах, санал зөрөлдөх зүйл олон бий. Тэгвэл өчигдрийн /2018.10.04/ чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн Н.Учралыг “хэрэг болохоор сайдаа гэж, микрофоны өмнө дайрч байна” хэмээн шүүмжилсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас тодрууллаа.

-Чуулганы хуралдааны үеэр маргаан үүсч, таныг боловсролын салбарт ашиг, сонирхолтой, тусгай зөвшөөрөл ярих болохоороо өөрөөр ярьдаг гэх юм. Та энэ салбарт ашиг сонирхлын зөрчил гаргадаг юм уу?

-Би энэ салбарыг гадарладаг хүний хувьд боловсролын салбарт тусгай зөвшөөрөл авах магадлан итгэмжлэлийг таван жилийн хугацаатай олгодог. Манай гэр бүлийн Их засаг их сургууль бол 2023 он хүртэл магадлан итгэмжлэл авсан, Ц.Цогзолмаа сайд бид хоёртой, хоёргүй тэр сургууль өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа. Боловсролын салбарт арын хаалга байдаггүй, өрсөлдөөнөөр явдаг. Оюутантай сургууль үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явдаг. Тиймээс зарчмын асуудлыг хувь хүний гэр бүлийн асуудалтай холбох шаардлага байхгүй болов уу. Би зөвхөн өөрийн сонгогдсон тойргийн 5000 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг 62-р сургуулийн мөнгө нь царцах гэж байна. Энэ яамны алдаа. Үүнийгээ хурдан, шуурхай шийдэхийг л ярьж, хэлж байгаа. 62-р сургуулийн төсөв царцвал 2019 онд ашиглалтад орох боломжгүй болж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард төсвийг нь баталсан байхад аравдугаар сард тендер нь зарлагдах жишээний. Бид бүтээн байгуулалтыг зуны гурван сарын хугацаанд л хийж, энэ цаг хугацааг ашиглах ёстой.

-Та Ц.Цогзолмаа сайдаа тендер болоод бусад хувийн чанартай гуйсан зүйл байгаа юм биш үү?

-Би юу ч гуйгаагүй. Үе үеийн сайд дарга нарын  үед хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн сургууль. Гуйсан зүйл байхгүй.

-Боловсролын салбарын сайд бодлого ярих ёстой тендер, сонгон шалгаруулалт зэрэг жижиг асуудалд орох нь буруу гэсэн. Яам аж ахуйн жижиг асуудалд орох нь ямар сөрөг үр дагавар дагуулаад байгаа юм бэ?

-Нийслэл өөрөө том бүтэцтэй. Хэрэв сургуулийн асуудлыг нийслэлд шилжүүлбэл, нийслэл өөрөө газрыг нь чөлөөлөөд, сонгон шалгаруулалтаа зарлаад, ажлаа хийнэ. Яам дээр цөөхөн хүнтэй хоёр газар, хэлтэс энэ ажлыг хийж хүчрэхгүй байна. Тиймээс нийслэлд нь өгвөл хурдан шуурхай явна гэсэн бодолтой байдаг, би. Яам бол тендер, сонгон шалгаруулалт зэрэг асуудалд орсноор үндсэн салбарынх нь бодлого алдагдаад байдаг. Би Ц.Цогзолмаа сайдыг маш их ажилтай байгаа нь ойлгож байна. Сайд бид хоёрын асуудал биш гурван ээлжээр ажиллаж байгаа хүүхдүүдийн асуудлыг л зарчмын хувьд тавьсан.

-Нөгөө талаас Ц.Цогзолмаа сайдыг солино, Н.Учрал сайд болох гээд улайраад байна  гэх яриа гараад байгаа шүү дээ?

-Сайд болсон хүн надаас боловсролын салбарын талаар нөхөрсгөөр зөвлөгөө өгнө. Түүнээс би энэ салбарыг авна гэсэн бодол надад байхгүй. Миний аав, ээж хоёр би өөрөө боловсролын салбарт ажиллаж байсны хувьд би энэ салбараар тоглуулахыг хүсдэггүй. Том, эмзэг салбараар тоглож болдоггүй. Түүнээс би хэзээ ч яамны  эсрэг зүйл ярьж байгаагүй. Би ганцхан салбарын асуудал, тойргийн хүүхдүүдийнхээ асуудлыг зарчмын хувьд л тавьсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа тойргийнхоо хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар салбарын сайдаас нь тодруулах эрхтэй.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ichih heregtei 2018-10-05 202.21.120.42

haha. ooriinhoo surguuli deer doctor tsol hiilgej avchaad ene neg yum yu yariad yavnaa. ichih heregtei

Avatar

ichih heregtei 2018-10-05 202.21.120.42

haha. ooriinhoo surguuli deer doctor tsol hiilgej avchaad ene neg yum yu yariad yavnaa. ichih heregtei

Avatar

Зочин 2018-10-05 202.21.120.42

haha. ooriinhoo surguuli deer doctor tsol hiilgej avchaad ene neg yum yu yariad yavnaa. ichih heregtei

Avatar

Medeh neg ni medne. 2018-10-05 202.21.106.127

Tanai surguuli doctor hamgaalah zuvlul geechiig guij l avsan sh dee. Bur saidiig shantaachilj bgaad avsan gedeg yum bilee.

Avatar

Зочин 2018-10-05 202.21.117.178

Teren shig unen ug khaana ch baikhgui, yostoi buun yum bolj, guij guvshij baij bolomjgui khamgaalakh zuvluliig khuuli busaar khucheer garguulsan. Ichekh kheregtei, zaluu khun baij khudlaa yariad

Avatar

БИ 2018-10-05 103.11.195.19

Энэ мангараас өөр "миний тойрогт юм барьсангүй" гэж ярих УИХ цөөн болсонд баяртай байгаа. Тойрог тойрогтоо мөнгө тат гэж сонгоогүй, тойргоор сонгочихоод нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарга гэж сонгосон. Үүнийг ч мэдэхгүй. Жаахан ч гэсэн сонгогчийн боловсролтой хүн "манай тойргийн 62 дугаар сургууль" гэж ярьсан хүнийг улс төрч гэж үзэхгүй, дахин сонгохгүй, дэмжихгүй нь ойлгомжтой.

Avatar

би 2018-10-05 103.11.195.19

Хэрүүлч авгай шиг болоод өнгөрсөн зүйлийн араас ярилцоага өгч жүжиглэх нь дэ. Ярьсан зүйлд нь худал зүйл их л байна. "Магадла" итгэмжлэлийг таван жилийн хугацаатай олгодог. Манай гэр бүлийн Их засаг их сургууль бол 2023 он хүртэл магадлан итгэмжлэл авсан" гэхээр 2018 онд шинээр авсан байна, Цо сайдыг гуйсан нь л болж таарч байна да. Зүүдээ ярих гээд...

Avatar

Зочин 2018-10-05 202.70.38.18

Магадлан итгэмжлэхийг 5 жилээр олгодог, Их засаг сургуулийнх 2023 онд дуусна гэхээр 2018 онд авсан байж таарнаа даа Учралаа. 2018 онд Боловсролын сайдыг гуйж ажлаа амжуулсан л юм байна.

Avatar

suraltsagch 2018-10-05 202.131.227.56

Uchral gishuunii zuv shuu dee. Ger buliinhee businessees bolj zuv shaardlaga tavihgui bol harin ch ashig sonirhol bolno. Uchral gishuund said bolohiig eruue. Ene Tsogzolmaagaas hed dahin iluu baij chadna gej itgej baina.

Avatar

bagsh 2018-10-05 202.131.227.56

Uchral gishuunii zuv shuu dee. Ger buliinhee businessees bolj zuv shaardlaga tavihgui bol harin ch ashig sonirhol bolno. Uchral gishuund said bolohiig eruue. Ene Tsogzolmaagaas hed dahin iluu baij chadna gej itgej baina.

Avatar

Нямаа 2018-10-05 66.181.183.29

Нусан буу, ганц үг даахгүй эрх хүүхэд аятай улс орон даяар уйлагнаад явах юм даа

Avatar

Нямаа 2018-10-05 66.181.183.29

Нусан буу, ганц үг даагаад өнгөрч чадахгүй эрх хүүхэд аятай улс орон даяар уйлагнаад л явах юм даа. Байшин барих эрхийг нь нийслэлд өгөөд сургууль ажиллуулах үүргийг нь төрд буюу яаманд өгөөд явхым бол жинхэнэ дампуу юм болно ш дээ, жаалаа.

Avatar

Зочин 2018-10-05 202.21.127.164

Дүрдээ итгэсэн нөхөр!

Avatar

zochin 2018-10-05 202.9.42.97

Цогзолмаа Хүрэлсүхийн ЗГ-ийг ганц гутааж байгаа сайд гэдэгтэй одоо хэн ч маргахгүй .Учралд амжилт

Avatar

Иргэн 2018-10-05 202.179.25.212

Их засаг бол хогийн хамгийн муу сургууль татан буулгах хэрэгтэй. Их засаг , МҮИС гэсэн мөнгө хөөдөг юмнуудыг хазаарлаж өгөх хэрэгтэй. Цогзолмаа ч хийж гавьсан юм алга.

Avatar

Зочин 2018-10-05 202.131.245.243

Бас нэг төрд шургалсан, угсаа залгамжилсан феодал хүүхэд.

Avatar

Zochin 2018-10-05 66.181.161.121

Said ajlaa hiih heregtei sh dee

Avatar

Zochin 2018-10-05 66.181.161.121

Tsogzolmaa said yun bituu utgatai yum yaridag yum be. Gishuun yum guigaagui l gej bna sh dee. Zugeer bgaa huniig guitgej bolohgui sh dee saidaa

Avatar

19 2018-10-05 203.91.115.251

Цогзолмаа сайд арай л хувийн чанартай юм яриад байгаа юм биш үү, Шүүмжлэл сонсож чадахгүй бол яам толгойлоод юу хийнэ. Ер нь тэгээд үнэн л юм хэлсэн байна ш дээ. Хэтэрхий их гомдож гоншгоноод яах вэ. Хэрэгтэйг нь тусгаж аваад хэрэггүйг нь хаячихгүй юу, сайд хүн байж буурьтай бай л даа

Avatar

Зочин 2018-10-05 203.91.115.251

Цогзолмаа сайд арай л хувийн чанартай юм яриад байгаа юм биш үү, Шүүмжлэл сонсож чадахгүй бол яам толгойлоод юу хийнэ. Ер нь тэгээд үнэн л юм хэлсэн байна ш дээ. Хэтэрхий их гомдож гоншгоноод яах вэ. Хэрэгтэйг нь тусгаж аваад хэрэггүйг нь хаячихгүй юу, сайд хүн байж буурьтай бай л даа

Avatar

Зочин 2018-10-05 202.131.245.243

Хувийн сургуулийн эзэн Н.Учрал УИХ дээр боловсрол, түүний хөрөнгө санхүүжилтын талаар ам ангайна гэдэг бол ашиг, сонирхлын зөрчлийн хамгийн яруу тод жишээ. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг мөн. Бүр үйлдэл дээрээ баригдлаа.

Avatar

Зайл 2018-10-05 103.229.123.126

Хуц. Харин ч ойлгодог хун нь зев шаардлага тавьсан миний сургуулийг улсад аваад ег гэж гуйсан юм уу эмнэлгээ шахах гэсэн уу Чойжоо шиг сургууль шахах гэсэн уу угуй хуухдийн телее зев дуугарсан

Avatar

би 2018-10-05 103.11.195.19

Ямар хүүхдийн төлөө зөв дуугараатхав аа? Сайн унш. Уншсанаа ойлгодоггүй юм бол хүнээр сайн яриул

Avatar

1111111 2018-10-05 203.91.119.163

Энэ ТИМОН юу ярина вэ? Аавынхаа мөнгийг үрхээс өөр юм сураагүй биздээ. Гишүүн болохдоо хүртэл юугаар болсон билээ? Хүмүүс чамайг биш аавыг чинь л дэмжсэн хэрэг, бас мөнгийг нь ...

Avatar

Fack 2018-10-05 112.72.11.124

балай хог юу ч ойлгоогүй байж хуцах юмаа эхлээд бѳгсѳѳ зѳв арчиж сур...

Avatar

аа 2018-10-05 202.131.238.98

битгий имй хошин бай Учралаа. улсын төсөв мөнгө санхүү яаж суудаг хууоь тогтоомж яаж гардгийг эрхбиш мэдэж байгаа биз дээ.Ноднин баталсан бөсөв дээр Цогзолмаа ямар хамаа байна. тийм мундаг юм бол ноднин баталхаас нь өмнө гүйхгүй яасан юм. Ганцаараа тойрогтой юм шиг хошин царайлахаа боль. Хэдэн шуудай тарааснаас өөр ву хийсэн бэ тойрогтоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж