Трэнд болсон ягаан аяга

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Трэнд болсон ягаан аяга

Трэнд болсон ягаан аяга

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн тухай нээлттэй яриад байдаггүй. Тэгвэл Их Британид энэ сэдэв засгийн газрын хэмжээнд хүрч яригдах болжээ.

Сүүлийн үед эмэгтэйчүүд энгийн ариун цэврийн хэрэглэлээс илүү дахин ашиглаж болох сарын тэмдгийн аяга гэх бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болсон байна.

2013 онд “Google”-ын нийт хайлтын 21 хувийг эзэлж байсан уг бүтээгдэхүүн таван жилийн дараа буюу 2018 онд 83 хувийг эзлэх болжээ.  Walmart, Boots зэрэг томоохон сүлжээ  дэлгүүрүүд энэ бүтээгдэхүүнийг аль хэдийн борлуулж эхэлсэн бөгөөд ирэх 10 жилд бүтээгдэхүүний борлуулалт хоёр дахин өсөх хандлагатай байгаа аж.

Их Британийн засгийн газраас сүүлийн жилүүдэд хуванцар буюу нийлэг хог хаягдлын асуудалд онцгой ач холбогдол өгч, хэрэглээг хумих зорилгоор нийлэг хуванцар бүтээгдэхүүний татвараа нэмсэн байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь газарт шингэдэггүй дахин боловсруулах боломжгүй байдаг учраас байгальд маш их хэмжээний хог хаягдлыг үүсгэдэг. Сарын тэмдгийн аягыг хэрэглэхэд сар бүр ариун  цэврийн хэрэглэлд мөнгө үрэх шаардлагагүй, байгаль орчинд ээлтэй, биед ч тааламжтай харшил өгдөггүй байна.

Эх сурвалж: BBC

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж