Ахмадын ДАШТ-ээс Монголын тамирчид 10 медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Ахмадын ДАШТ-ээс Монголын тамирчид 10 медаль хүртэв

Ахмадын ДАШТ-ээс Монголын тамирчид 10 медаль хүртэв

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Македон улсын нийслэл “Скопье” хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсын 20 тамирчин оролцсон байна. Тэмцээнд тамирчид  “А” (35-40 нас), “В” (41-45 нас), “С” (46-50 нас), “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдөж,  нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 10 медаль хүртжээ. Тодруулбал, Буяндэлгэрийн Болд – “E” ангиллын 100 кг-д алт, Шурагийн Баянмөнх – “В” ангиллын 130 кг, Хаянхярваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг-д, Буянтөрийн Лхагвадорж – “А” ангиллын 78 кг-д тус тус мөнгөн медалийн эзэд болов. Буяндэлгэрийн Бат – “E” ангиллын 88 кг-д, Цэвээнжавын Дуламсүрэн – “E” ангиллын 100 кг-д, Доржготовын Ганбат – “В” ангиллын 78 кг, Гэндэндоржийн Баатарсүрэн – “С” ангиллын 62 кг, Баатарын Содномпил – “А” ангиллын 88 кг, Батмөнхийн Сүхбаатар – “А” ангиллын 130 кг-д тус бүр хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж