Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Македон улсын нийслэл “Скопье” хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсын 20 тамирчин оролцсон байна. Тэмцээнд тамирчид “А” (35-40 нас), “В” (41-45 нас), “С” (46-50 нас), “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 10 медаль хүртжээ. Тодруулбал, Буяндэлгэрийн Болд – “E” ангиллын 100 кг-д алт, Шурагийн Баянмөнх – “В” ангиллын 130 кг, Хаянхярваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг-д, Буянтөрийн Лхагвадорж – “А” ангиллын 78 кг-д тус тус мөнгөн медалийн эзэд болов. Буяндэлгэрийн Бат – “E” ангиллын 88 кг-д, Цэвээнжавын Дуламсүрэн – “E” ангиллын 100 кг-д, Доржготовын Ганбат – “В” ангиллын 78 кг, Гэндэндоржийн Баатарсүрэн – “С” ангиллын 62 кг, Баатарын Содномпил – “А” ангиллын 88 кг, Батмөнхийн Сүхбаатар – “А” ангиллын 130 кг-д тус бүр хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
М.БААСАНДЭЛГЭР