Тансаг үдшийг мэдрүүлэх “New season” –ы бэлтгэл хангагджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Тансаг үдшийг мэдрүүлэх “New season” –ы бэлтгэл хангагджээ

Тансаг үдшийг мэдрүүлэх “New season” –ы бэлтгэл хангагджээ

Улсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ.

Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.

Тоглолтод гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, СТА С.Баттулга, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэхэн дуугаа Морин хуурын чуулгатай дуулж үзэгчдэд хүргэнэ.

“New season” тоглолт аравдугаар сарын 13, 14-нд товлогджээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж