Арга хэмжээ авч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Арга хэмжээ авч ажиллаж байна

Арга хэмжээ авч ажиллаж байна

Энэ оны долдугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас дүүргийн зарим хорооны айлууд үерт автсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос шат дараатай арга хэмжээг авч одоогийн байдлаар нэн шаардлагатай 9 хорооны 995 өрхийн нийт 671.780 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж шуурхай арга хэмжээг авч ажилласаар байгаа билээ.

Тухайлбал, өнөөдөр дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, 4 дүгээр хорооны Засаг дарга нар тус хорооны Цэргийн хотхонд үүссэн нөхцөл байдалтай танилцан, холбогдох арга хэмжээг авч ажиллав. Энэхүү ажлын хүрээнд булгийн ус ундарч байгаа болон тогтоол ус үүссэн газруудад шороо асган тэгшилж байна. Харин замыг тэгшилж дууссаны дараа тус хотхоны 4.200 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж