УИХ-ын гишүүн Сү.Батболд “хэлд” оров

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Сү.Батболд “хэлд” оров

УИХ-ын гишүүн Сү.Батболд “хэлд” оров

УИХ-ын гишүүн, Тусгай Хяналтын дэд хорооны дарга  Сү.Батболд "хэлд" оров уу гэлтэй.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2019 оны төсвийг хэлэлцэх үеэр сөрөг хүчинд хатуу үг хаяглахын зэрэгцээ Засгийн газраа тэнгэрт гартал магтаад амжлаа.

Тэрбээр “Төсөв ярих үед аль эсвэл бодлого ярих үед манай цөөнхийн бүлгээс маш шүүмжлэлтэй хандаж гэнэт гэнэтийн сүрхий зүйл ярьдаг л даа.  Ер нь МАН Засаг хүлээж авах  үед буюу  2008-2012 онд эдийн засаг нэлээд уналттай, 2016 онд мөн л адил. Харин  2016-2018 онд эдийн засаг бага багаар сэргэж  энэ оны  эхний хагас жилийн байдлаар 6 хувийн өсөлттэй гарч байна. Үүний гол үндэс  нь юу вэ гэж Засгийн газраас асуумаар байна. Миний хувьд энэ талаарх тайлбаруудыг зөндөө сонсдог. Ялангуяа түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь сэргэчихдэг, түүхий эдийн үнэ нь унахаар дагаад буурчихдаг гэж яриад байдаг л даа. Гэтэл амьдрал дээр түүхий эдийн үнэд дорвитой өөрчлөлт ороогүй харин  хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг илүү  алдсан, төсвийн бодлого нь олон ууттай, хариуцлагагүй, тогтворгүй ийм ойлгомжгүй бодлогоор явж ирсэн учраас эдийн засаг уналтад орсон. Харин сүүлийн жилүүдэд манай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ОУВС-тай хийж байгаа хөтөлбөрүүд боломжийн сайн явж байгаа учраас эдийн засагт өөрчлөлтүүд гарч байгаа гэж ойлгож болох уу" хэмээн Сангийн сайд С.Хүрэлбаатараас хариулт нэхсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж