Чой Жи Вү: Миний нөхрийг тайван орхи!

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Чой Жи Вү: Миний нөхрийг тайван орхи!

“Өвлийн хайрын дуу” киногоороо үзэгчдэд танигдсан, өдгөө 43 настай Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вү  өөрөөсөө есөн насаар дүү залуутай гэрлэсэн билээ. Тэрбээр нөхрийнхөө талаар ихэд нууцалдаг аж. Харин мэдээллийн нэгэн вэб сайтад нөхрийг нь гар утасны аппликэйшн хөгжүүлэгч компанийн захирал, тэд гурван жилийн турш үерхсэн, жүжигчин бүсгүй нөхрийнхөө бизнест санхүүгийн тусламж үзүүлдэг тул 2015 онд нэрээ сольсон гэх ташаа мэдээлэл нийтлэгджээ.

Худал мэдээлэл тарааж нөхрийнх нь нэр хүндэд халдсанд жүжигчин бүсгүй дургүйцэж ямар ч баримтгүй мэдээллээ зогсоохыг шаардсан байна. Тэд 2018 оны гуравдугаар сард хуримаа хийсэн юм. Чой Жи Вү нь шилдэг жүжигчний гурван удаагийн шагналт, 2001 оны миссийн гуравдугаар байрын шагналт, Олон улсын гоо үзэсгэлэнт өргөмжлөлт фото мисс болж байв. Тэрбээр 1994 онд МВС телевизийн жүжигчний шалгаруулалтад оролцож тэнцсэнээр жүжигчний гараагаа эхэлсэн. “Анхны хайр” кинонд тоглосон нь түүнийг анх олонд таниулсан байна. Түүний хамгийн алдартай дүрүүдийн нэг КВS телевизийн “Өвлийн хайрын дуу” кино юм. Энэ кино Солонгост төдийгүй Япон болон төв Азийн улс орнуудад алдаршсан бөгөөд хүмүүс “Гүнж Жи-Во” гэж дуудах болжээ. Дараа жил нь энэ уянгын киноноос илүү амжилт авчирсан кино нь 20 ангит “Диваажингийн шат” юм. Сая, сая үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж байв.

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж