“Эрүүл мэндийн технологи, Эм эмнэлгийн тоног төхөөрөмж 2018” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэндийн технологи, Эм эмнэлгийн тоног төхөөрөмж 2018” үзэсгэлэн болно

Эрүүл мэндийн яам , Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг , Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбоо, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо, “Мишээл Экспо”ХХК хамтран  “Эрүүл мэндийн технологи, Эм эмнэлгийн тоног төхөөрөмж 2018” үзэсгэлэнг 10-р сарын 05-аас 07-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэнд:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 20 орчим компани (Мед Импекс интернешнл, Мед буян, Си Ай Ти, Диасис Монгол, Баянгол мед гэх мэт),
  • Эм ханган нийлүүлэгч төлөөлөгчийн газар, эмийн үйлдвэр, эмийн сан зэрэг 40 орчим компани (Ази фарм, Монгол фарм, Энто, Denk pharma гэх мэт) ,
  • Улсын болон хувийн 10 гаруй эмнэлэг  (Улсын нэг дүгээр эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, болон Интер мед, Юнимед интернэйшнл гэх мэт.),
  • Биологийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаалагч байгууллагууд буюу нийт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуй нэгж 3 хоногийн турш үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж сурталчилна.

Үзэсгэлэнгийн үеэр эмнэлгийн шинэ техник технологи танилцуулахаас гадна үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, төрөл бүрийн витамин, эм тариа, биологийн нэмэлт бүтээгдэхүүний хямдралтай худалдаа явагдана.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр  Shinjyuku medical equipment,

Ивээн тэтгэгчээр  Монос Улаанбаатар компаниуд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж