Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ ирэх ням гаригт /2018.10.07/ “Сонгодог” тоглолтоор эхлүүлэхээр болсноо мэдээллээ. Үүнээс гадна нэгэн мэдээлэл хүргэхэд тус театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал БНСУ-д суралцахаар болсон байна. Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ. Тиймээс энэ удаагийн улирлын нээлт болох “Сонгодог” тоглолт болон “Кармен” дуурьд дуулаад БНСУ-ыг зорихоор болсон байна.
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хэлэхдээ “Дуурийн театрт ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сайхан дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. БНСУ-д дуучны мэргэжлээрээ суралцахаар болсон бөгөөд сайн суралцаад эх орон, аав, ээжийнхээ нэрийг өндөрт гаргахаа хичээх болно.” гэсэн юм.
Б.Батжаргал хамгийн сүүлд буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотод болсон “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд Б.Батжаргал дэд байр буюу мөнгөн медальтай ирсэн юм. Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан манай шилдэг тенор хоолойтнуудын нэг билээ.
Ч.БОЛОР
Амармэнд 2018-10-05 66.181.161.61
Гоё эрч хүчтэй мундаг залуу шүү. Монголчууд мундаг шүү.
Зочин 2018-10-05 202.179.31.89
Шшш, энэ дуучин шүү юм хаана сураад яаж гийгүүлээд ч монголд хэрэгтэй юу
Атаархуу цэвдэгт 2018-10-05 202.126.89.78
Чи ямар муухай тэнэг, цэвдэг сэтгэлтэй залуу вэ. Нэг нь ч гэсэн амжилттай, сайхан явбал баярлах хэрэгтэй
Атаархуу цэвдэгт 2018-10-05 202.126.89.78
Чи ямар муухай тэнэг, цэвдэг сэтгэлтэй залуу вэ. Нэг нь ч гэсэн амжилттай, сайхан явбал баярлах хэрэгтэй
Зочин 2018-10-05 202.21.126.30
Жанцанноровын "22 жилийн дараа" концертонд оролцож дуулж байхыг нь үзсэн. Ёстой сайхан хоолойтой, мундаг дуучин байна лээ. Амжилт хүсье!