Трамп АНУ-ын иргэдэд мессеж илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-ын иргэдэд мессеж илгээжээ

Трамп АНУ-ын иргэдэд мессеж илгээжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2018.10.03/ үүрэн холбооны операторуудаар дамжуулан ард иргэддээ мэдэгдэл илгээсэн байна. Гэхдээ энэхүү мэдэгдэл зүгээр л туршилт байсан аж. “Presidential Alert” буюу ерөнхийлөгчийн анхааруулга гэсэн гарчигтай мессеж АНУ-ын үүрэг холбооны хэрэглэгчдэд иржээ.

Мессежийг нь утгачлан буулгавал "Үндэсний утасгүй сүлжээнээс илгээж буй анхааруулга. Энэ бол туршилт. Ямар ч арга хэмжээ авах хэрэггүй" гэсэн байжээ.

Тэгвэл твиттер, сошиал сүлжээнд энэ талаар хэрэглэгчид Засгийн газар спам илгээж байна хэмээн хошигносон байна. Бас болоогүй ABC телевизийн сувгийн оройн ток шоуг хөтөлдөг Жимми Киммел энэ талаар хошигносон богино хэмжээний видео бичлэг хийж үзэгчдэд хүргэжээ.

ЭХ СУРВАЛЖ: TMZ
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж