Эрдэнэт, Булган чиглэлийн замд 5-25 см цас тогтжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Эрдэнэт, Булган чиглэлийн замд 5-25 см цас тогтжээ

Эрдэнэт, Булган чиглэлийн замд 5-25 см цас тогтжээ

Эрдэнэт, Булган чиглэлийн замын зорчих хэсэгт 5-25 см цас тогтсоны улмаас шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна. Мөн Завхан аймгийн нутгаар нойтон цас орж Загастайн даваа Мэргэний давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ. Иймд хол замд гарахаар төлөвлөж байгаа иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдэв. Ингээд цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүргэе:

Баруун аймгуудын нутгаар:  04-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. 03-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж