Мөнгөн усны тухай минаматагийн конвенцын хэрэгжилтийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны тухай минаматагийн конвенцын хэрэгжилтийг хэлэлцэв

Мөнгөн усны тухай минаматагийн конвенцын хэрэгжилтийг хэлэлцэв

Мөнгөн усны тухай Миннаматагийн конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх үндэсний сургалт, семинар өнөөдөр эхэллээ. Хоёр өдрийн тус арга хэмжээнд УУХҮЯ, МХЕГ, НЭМҮТ, МБА, Нийслэл болон 21 аймаг, холбогдох сумдын Засаг даргын тамгын газар, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын хог хаягдал, орчны бохирдол, уул уурхай, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн болон байгаль орчны улсын байцаагч нар, орон нутагт бичил уурхайн эрхлэгчдийн төлөөлөл бүхий 150 орчим хүнийг хамруулан зохион байгуулж байна.

Тус сургалт, семинарын зорилго нь 2013 онд Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц”-иар хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилт болон бичил уурхайн үйл ажиллагаа, хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэмд учруулж байгаа хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдлэгээ гүнзгийрүүлж, үндэсний хэмжээнд хийгдсэн мөнгөн усны нэгдсэн тооллого, судалгаа болон алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн өөрсдийн санал, шүүмжээ өгч, оролцогч талуудын саналыг тусгахад оршиж байна.

Сургалт, семинараас хүлээгдэж байгаа гол үр дүн нь мөнгөн ус болоод түүнийг агуулсан бүтээгдэхүүнүүдийн хэрэглээтэй холбоотойгоор бид өдөр тутамдаа мэдлэг дутмаг болон хайхрамжгүй байдлаасаа болоод ямар бохирдолд өртөх эрсдэлтэй талаар нарийвчилсан мэдээлэлтэй болж, цаашид энэхүү эрсдлээс өөрийн гэр бүл, хамаатан садан, нутаг усныхнаа хамгаалах, байгаль орчноо бохирдохоос сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн нэгэнт цугларсан дээрээ бичил уурхайн болон бусад асуудлаарх байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилт, төвийн бүс, хангайн бүсийн аймгуудын нийтлэг болон онцлог тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, төв, орон нутгийн захиргааны байгууллагуудын оролцоотойгоор авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, хөтөлбөрийн төсөлд тусгах юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж