БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдэд үзүүлэх өршөөлийн аяныг зарлажээ. Энэхүү аян 2018 оны аравдугаар сарын 1-ээс 2019 оны гуравдугаар сарын 31-ний хооронд үргэлжлэх юм байна. Дээрх зургаан сарын хугацаанд сайн дураараа эх орон руугаа буцсан иргэдийг БНСУ-д дахин орж ирэх хөнгөлөлттэй нөхцлийг үзүүлэх аж.
Мөн энэ сарын 1-ээс эхлэн хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг 10 жил хүртэл хязгаарлах арга хэмжээг авч эхэлжээ. Мөн визний хугацаа хэтрээгүй ч хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэнийг ч саатуулан албадан нутаг буцаахаар болсон байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээлийг өөрийн вэб сайтаараа дамжуулан иргэдэд хүргэж байна.
Ч.БОЛОР