Тереза Мэй намынхаа хурал дээр бүжиглэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тереза Мэй намынхаа хурал дээр бүжиглэв

Тереза Мэй намынхаа хурал дээр бүжиглэв

Жил болгон зохион байгуулагддаг Консерватив намын ээлжит хурлын үеэр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй индэр дээр гарч үг хэлэхийнхээ өмнө бүжгийн хөдөлгөөн хийсэн нь олны анхаарлыг татаж, бичлэг нь сошиал сүлжээгээр хурдтай тархаж байна. Түүнийг индэр дээр гарах үед ABBA хамтлагийн “Dancing Queen” дуу эгшиглэхэд Тереза Мэй бүжиглэж эхэлсэн байна. Тайзан дээр бүжиглэсээр гарч ирсэн түүнийг хурлын зочид төлөөлөгчид маш таатайгаар хүлээж авч, үг хэлэхийнх нь өмнөх хошигнолыг найрсгаар хүлээж авсанд талархсанаа илэрхийлжээ.

Харин ерөнхий сайд Тереза Мэйг бүжиглэж байгааг нь үзсэн нийгмийн сүлжээний олон хэрэглэгч  шүүмжилж байгаа юм. Зарим хэрэглэгч Тереза Мэйг Мистер Бинтэй зүйрлэжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад айлчлах үеэрээ тэрбээр мөн иймэрхүү маягийн хөдөлгөөн хийж байсан аж.

 Эх сурвалж: www.news.com.au

Н.АМГАЛАНТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс