В.Путин Энэтхэг улсад айлчилж байна | News.MN

В.Путин Энэтхэг улсад айлчилж байна

В.Путин Энэтхэг улсад айлчилж байна

В.Путин Энэтхэг улсад айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Энэтхэгт айлчилж байгаа аж. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой таван тэрбум ам.доллартай тэнцэх S-400 дэвшилтэт агаарын хамгаалах системийг худалдан авах гэрээг эцэслэх ажээ.

Түүнчлэн Энэтхэг улс өнгөрсөн сард АНУ-аас онцгой зэвсэг худалдаж авахаар санал гаргасан боловч АНУ-ын Батлан хамгаалах яам хариу өгөөгүй. 2019 онд Энэтхэг болон АНУ цэргийн хамтарсан бэлтгэлт сургуулилт хийх талаар мэдэгдсэн юм. Учир нь АНУ Энэтхэгээр дамжуулж БНХАУ-ын цэргийн үйл ажиллагааг хянахад эрсдэлтэй болж байгаа ажээ. Мөн Энэтхэг ОХУ-аас өөрсдийн зэр зэвсгээр хангаж байгаад АНУ дурамчхан байгаа тухай ажиглагчид бичиж байна.

Путин, Моди нар сайн харилцаатай бөгөөд Кривак төрлийн дөрвөн байлдааны хөлөг онгоц, КА-226 маркийн 200 нисдэг тэрэг худалдан авах талаар хэлэлцэх болсон тухай ажиглагчид таамаглал дэвшүүлжээ.

Судлаачдын дүгнэсээр Энэтхэгт ОХУ-ын S-400 дэвшилтэт агаарын хамгаалах систем хэрэгтэй байгаа талаар ярьсан. Учир нь S-400 дамжуулан Энэтхэг улсын батлан хамгаалахын салбартаа дутагдаад байсан орон зайг нөхөж Пакистан болон БНХАУ-ын цэргийн идэвхтэй үйл ажиллагаанаас сэргийлэх боломжтой хэмээн үзжээ.

S-400 дэвшилтэт агаарын дайралтаас хамгаалах систем

ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ovgon 2018-10-04 64.119.27.144

Orosiin zevseg hiamd tehnologiin huvid nuuh haah yum baihgui hotsrogdson uchraas hiatad enetheg iran geh met baruuniihan zevseg hudalddaggui ornuud avdag yum shde.

Зочин 2018-10-04 66.181.179.124

Зэвсэг л бол хэдий vеийнх байсанч хэрэгээ болохоор хэрэгтэй байдаг болтой юмаа! Гар мухар байх л хамгийн хэцvv юм. Хутга , жад одоо ч хамгийн их эрэлттэй хэвээр, Орос зэвсэг муу байх гэж юу байхав дээ. Шилдэг зэвсэг бол Оросын бренд , Тэр зэвсгээрээ дайн хийх чадвар нь бусдаас ямагт дээгvvр байж ирсэн чадвар сvvлийн 200 жил хадгалагдаж байна.

Бүгд найрамдах Чечень улс 2018-10-04 103.10.21.60

Технологийн хөгжлийн хувьд барууны болоод Америикийн зэвсэг бол хамгийн сайн. Оросын зэвсэг Америк баруунаас 20-30 жил хоцорч явж байгаа. Хэзээ болтол Монголын зарим хүмүүс Оросуудыг сохроор шүтэх мухар сүсэгээ хаях бэ? Орос хүмүүс бол Монгол хүмүүс адилхан л хүмүүс. Давуу тал нь асар том нутагт биднээс 60 дахин олуулаа. Олуулаа учраас арай хүчтэй байгаа л хэрэг.

Mgl 2018-10-04 66.181.161.41

Amerikiin zevseguud unendee Orosiin zevsguudiin derged togloom l gesen ug. Orosiin zevseg shalgarsan naidvartai.

Ovgon 2018-10-04 59.153.114.94

Shaagaad bai uhereee

ЖЖЖЖЖ 2018-10-04 117.111.3.143

Энэ лалар иван манай нефтийн үйлдвэрийг гацаах гэж бгааа

Зочин 2018-10-04 117.111.3.143

энэ лалар иван манай нефтийн үйлдвэрийг гацаах гэж бгаадаааа

Зочин 2018-10-04 172.56.12.228

Энэ лагаа хаанаа юугаа хийгээд тэнэж явах маньд ямар падлий байнаа?!

Ovgon 2018-10-04 139.5.218.86

Amerik baruuniihan enethegt orchin ueiin zevseg ogohgui ni todorhoi shde. Hotsrogdson muu nuuh yum baihgui muu tehnologitoigooroo oros l enetheg hiatadad zevseg hudaldana.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж