ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Энэтхэгт айлчилж байгаа аж. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой таван тэрбум ам.доллартай тэнцэх S-400 дэвшилтэт агаарын хамгаалах системийг худалдан авах гэрээг эцэслэх ажээ.
Түүнчлэн Энэтхэг улс өнгөрсөн сард АНУ-аас онцгой зэвсэг худалдаж авахаар санал гаргасан боловч АНУ-ын Батлан хамгаалах яам хариу өгөөгүй. 2019 онд Энэтхэг болон АНУ цэргийн хамтарсан бэлтгэлт сургуулилт хийх талаар мэдэгдсэн юм. Учир нь АНУ Энэтхэгээр дамжуулж БНХАУ-ын цэргийн үйл ажиллагааг хянахад эрсдэлтэй болж байгаа ажээ. Мөн Энэтхэг ОХУ-аас өөрсдийн зэр зэвсгээр хангаж байгаад АНУ дурамчхан байгаа тухай ажиглагчид бичиж байна.
Путин, Моди нар сайн харилцаатай бөгөөд Кривак төрлийн дөрвөн байлдааны хөлөг онгоц, КА-226 маркийн 200 нисдэг тэрэг худалдан авах талаар хэлэлцэх болсон тухай ажиглагчид таамаглал дэвшүүлжээ.
Судлаачдын дүгнэсээр Энэтхэгт ОХУ-ын S-400 дэвшилтэт агаарын хамгаалах систем хэрэгтэй байгаа талаар ярьсан. Учир нь S-400 дамжуулан Энэтхэг улсын батлан хамгаалахын салбартаа дутагдаад байсан орон зайг нөхөж Пакистан болон БНХАУ-ын цэргийн идэвхтэй үйл ажиллагаанаас сэргийлэх боломжтой хэмээн үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ