Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн 6-р сарын сүүлийн Ням гараг, 10-р сарын эхний Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасны дагуу зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль 2018 оны 10-р сарын 07-ны Ням гарагт явагдах гэж байна.
Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байгаа бөгөөд нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар 2 аймгийн сонгуулийн хороо, 5 сумын сонгуулийн хороо, 1 дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулагдан сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар ажлын бэлтгэлийг хангаж дууслаа.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдэв.
Нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас нийт 15 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдлээ.
Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулна.
Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО