Залуу довтлогч Жек Айкел Баффло Сейбрес багийн ахлагч боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Залуу довтлогч Жек Айкел Баффло Сейбрес багийн ахлагч боллоо

Залуу довтлогч Жек Айкел Баффло Сейбрес багийн ахлагч боллоо

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн шинэ улирал эхлэж байгаатай зэрэгцээд багууд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хэдхэн хоногийн өмнө Монерал Канадиенс баг Ш.Уэберийг ахлагчаараа томилсон бол дөнгөж саяхан Баффало Сейбрес баг ахлагчаа зарлалаа. Баффало Сейбрес багийн ахлагчаар таамаглаж байсанчлан 2015 оны драфтын №2 Ж.Айкел нэрлэгдсэн байна. Лигт 4 дэх улиралдаа тоглох гэж буй Ж.Айкел 21 насандаа ахлагч болсноор Баффало Сейбрес багийн түүхэн дэх хамгийн залуу ахлагч болж байна.

Шинэхэн ахлагч Ж.Айкел 2015-2016 оны рүүки улиралдаа 81 тоглолтонд оролцож 24 гоол, 32 гоолын дамжуулалт өгч 56 оноо авч байсан. Гэвч сүүлийн 2 улирал шагайны бэртлийн улмаас бүтэн улирал тоглож чадаагүй л байна. Ж.Айкел Баффало Сейберс багийнхаа төлөө анхны гоолоо 2015 оны 10 сарын 8-нд Оттава Сенаторс багийн хаалганд оруулснаар багийн түүхэнд хамгийн залуугаараа анхны гоолоо оруулсан тоглогч болсон. Түүнийг зүтгэлийг баг нь итгэлээр хариулж 2017 оны 10 сард 8 жилийн 80 сая ам.долларын том гэрээ байгуулсан байдаг. Хэрвээ бэртэл гэмтлээс хол байж чадвал драфтын анги жав К.МкДэвидээс дутуугүй тоглох боломжтой тоглогч юм.

Баффало Сейбрес багийн ахлагчаар 21 настай Ж.Айкел нэрлэгдсэн бол дэд ахлагчаар 28 настай З.Богосян болон 30 настай К.Окпосо нар нэрлэгджээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж