Аваргууд хожлоор шинэ улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Аваргууд хожлоор шинэ улирал эхэллээ

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн 2018-2019 оны шинэ улирал Улаанбаатарын цагаар өнөө өглөө эхэллээ. Өнгөрсөн улирлын аварга Вашингтон Капиталс баг талбайдаа Бостон Брюинс багийг хүлээн авч улирлын эхний тоглолтоо хийсэн. Тоглолтын өмнө Вашингтон Капиталс багийн “Capital One Arena” ордонд аваргын туг мандуулах ёслолын ажиллагаа болсон. Ингээд тоглолт эхлэж талбайн эздээс Ти.Жи.Оши багийнхаа эхний гоолыг оруулсан юм. Талбайн эздийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд эхний үед Е.Кузнецов нэмж нэг гоол оруулсан бол 2-р үед Вашингтон Капиталс багаас дахин 4 гоол, 3-р үед нэмж нэг гоол оруулснаар 7-0 харьцаатай аваргуудын ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтонд ялагдсан Бостон Брюинс багийн Б.Марчанд маш унтууцаж байсан бөгөөд тоглолтын төгсгөлд талбайн эзэн Вашингтон Капиталс багийн Л.Эллертэй зодолдож (бараг зодсон) талбайг орхисон.

Өнөөдөр Вашингтон Капиталс болон Бостон Брюинс багийн тоглолтоос гадна 3 тоглолт болсон. Лигийн шилдэг хамгаалагч Э.Карлссоныг эгнээндээ нэгтгэсэн Сан-Хосе Шаркс баг талбайдаа эхний тоглолтоохийж Анахайм Дакс багт хожигдов. Уг нь талбайн эзэн Сан-Хосе Шаркс баг повер-плэй тоглолтоос хүн дутуу боловч гоол хийж чадсан боловч эцсийн үр дүн эсрэг багийн талд гарсан юм. Лигийн шилдэг дасгалжуулагч М.Бэбкокоор удирдуулсан Торонто Мейпл Лифс баг талбайдаа Монерал Канадиенс багийг нэмэлт цагт хожсон. Тус тоглолтонд багийн лидер, лигийн ирээдүйтэй залуу тоглогч А.Маттьюс 2 гоол оруулсан бөгөөд нэмэлт цагт хожлын гоолыг оруулсан бол шинэ цэрэг Ж.Таварес багийнхаа төлөө эхний гоолыг нэр дээрээ бичүүлсэн байна. Тэгвэл Ванкувер Кэнайкс баг талбайдаа Калгари Флаймз багийг 5-2 харьцаатай хожсон. Тус тоглолтонд талбайн эздээс рүүки тоглогч Э.Петтерссон ҮХЛ дэх дебьют тоглолтондоо эхний гоол болон гоолын дамжуулалтаа өгч нэрээ онооны самбар дээр бичүүлсэн байна.

  • Анахайм Дакс 5-2 Сан-Хосе Шаркс
  • Монерал Канадиенс 2-3 от Торонто Мейпл Лифс
  • Калгари Флаймз 2-5 Ванкувер Кэнайкс

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж