Конг-рэй хар салхи Японыг чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Конг-рэй хар салхи Японыг чиглэж байна

Конг-рэй хар салхи Японыг чиглэж байна

Япон улсын өмнөд хэсгээр Конг-рей хар салхи салхилах болсныг анхааруулж байна. 120 километр цагийн хурдтай салхилах уг хар салхи орон нутгийн цагаар Бямба гаригийн өглөөнөөс эхэлнэ гэж  CNN агентлаг мэдээлжээ. Конг-рэй хар салхи Японд болж байгаа гурав дахь хүчтэй хар салхи юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Трами хар салхины уршгаар Япон улс багагүй хохирол амссан.  Хэдийгээр Конг-рей салхи өмнөх Жэби, Трами хар салхинаас хүч багатай ч их хэмжээний аадар бороо орж борооны улмаас үер, хөрсний гулгалт үүснэ гэж урьдчилан сануулж байна. Хар салхины үеэр орох хур тунадасны хэмжээ 250мм хүрнэ гэв. Есдүгээр сарын эхээр болсон Жэби хар салхи сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй хар салхи болж  Япончууд асар их хохирол амссан.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж