Хэвлэл мэдээллийн зөвлөл анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэвлэл мэдээллийн зөвлөл анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөл анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа

Улаанбаатар хот, 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр: Хэвлэл мэдээллийн зөвлөл иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн гомдол дээр суурилсан тоон мэдээллийг нэгтгэж олон нийтэд мэдээлэв.

ХМЗ-ийн Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хорооны Дарга, доктор, профессор Ж.Батбаатар, Радио телевизийн ёс зүйн хорооны Дарга, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн Дэд дарга У.Тамир, Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар мэдээлэл хийлээ.

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХМЗ нь сэтгүүлчдийн бүтээлд ёс зүйн алдаа гаргасан иргэний гомдлыг тухайн редакцийн нэрээр хүлээн авч эхэлсэн.

Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагад нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 160 редакцад хаягласан гомдол ирсэн байна. Эдгээр гомдлын 83 хувь нь хэвлэмэл болон цахим бүтээлтэй холбоотой бол үлдсэн 17 хувь нь телевизийн бүтээлд хаягласан аж.

Гомдол гаргагч нарын 18 хувийг төрийн байгууллага, албан хаагч эзэлж байна. Дээрх 160 гомдлыг хэлэлцэхэд 104 бүтээл нь ёс зүйн алдаатай байсан гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороод дүгнэжээ. Тэгвэл нийт 23 редакцийг ямар нэг алдаа гаргаагүй, ёс зүйн хэм хэмжээг баримталж ажилласан болохыг Ёс зүйн хороодоос шийдвэрлэсэн байна.

Иргэд дийлэнхдээ нэр төрд халдсан, гутаан доромжилсон, зохион байгуулалттайгаар илт худал мэдээлэл тараасан хэмээн редакцийг буруутгаж гомдол гаргадаг бол сэтгүүлчид бүтээлдээ нийтлэг гаргаж буй алдаа нь мэдээллээ нягталж шалгадаггүй, баримтаар баталгаажуулаагүй байна.

Сэтгүүлчдийн гаргаж байгаа түгээмэл алдаа, ёс зүйн кодын зөрчлийг жагсаавал:

  • Мэдээллийг нягталж шалгадаггүй (68)
  • Олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй (50)
  • Гарчиг, зураг, эшлэл нь агуулгыг буруугаар ойлгуулахуйц(41)
  • Хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаггүй (34)
  • Буруутгагдсан этгээдэд тайлбар хийх боломж олгодоггүй (30)
  • Таамаг, цуу яриаг нийтэлж нэвтрүүлдэг (25)
  • Шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутан мэтээр мэдээлдэг (27),
  • Мэдээлэх, эс мэдээлэхийн тулд авилга авахгүй (5) зэрэг байна.

Эх сурвалж: Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2018-10-04 103.229.121.181

Монголын маань өнөөгийн сэтгүүл зүй дэндүү болхи бараг ёс зүйгүй болсон. Ялангуяа ТВ -ын микрофон барьсан сурвалжилагчид гэж шүүх цагдаагийнхан шиг бусдыг учир зүггүй байцаадаг,хүний мууд дуртай ,баталгаагүй мэдээлэл тарааж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэгчид байх юм.

Зочин 2018-10-04 103.229.121.181