Өрхийн өр, хэрэглээний зээл өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Өрхийн өр, хэрэглээний зээл өсчээ

Өрхийн өр, хэрэглээний зээл өсчээ

Дэлхийн банкнаас өнөөдөр /2018.10.04/ бүс нутгийн шинэчилсэн тайланг танилцуулав. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг орнуудын эдийн засаг өсөлттэй, эерэг гарсан тухай тайлан мэдээнд дурджээ. Тодруулбал, Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг оронд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2018-2020 онд зургаагаас доошгүй хувьтай байх тооцоолол хийгдсэн байна. Эдийн засаг нь хурдацтай өсч буй Монгол Улсын  хувьд цаашид эерэг хандлага ажиглагдаж буй талаар мэргэжилтнүүд хэллээ.

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану: Монгол Улсад оруулах гаднын хөрөнгө оруулалт нэмэгдсэн

Өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн эдийн засгийн өсөлт 2018 оны  эхний хагаст үргэлжилснийг тоон мэдээнээс харж болно. Эдийн засгийн бодит өсөлт 6.3 хувьтай гарсан гэдгийг та бүхэн  мэднэ. Үүнд, уул уурхайн салбар, нүүрсний экспорт, Монгол Улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан, бизнесийн орчинтой холбон тайлбарлаж болно. Ирэх онуудад Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг төсөөлөлтэй байгаа. Гаднаас орж ирэх хувийн хөрөнгө оруулалт, уул уурхай, аж ахуй, тээврийн салбарт орж ирэх төлөвтэй. Энэ нь цаашид ядуурлын түвшинг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Гэсэн хэдий ч голлох эрсдэлүүдийг анхаарахгүй орхиж болохгүй. Ялангуяа дотоод болон гадаад орчны хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг хэлж болно. Глобаль худалдааны асуудлууд эрсдэл үүсгэж байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудын макро эдийн засгийн төслийн асуудал хариуцсан захирал Депак К.Мишра: Вальютын зээлийг бууруулах нь ханшийн дарамтад өртөхгүй байх боломжтой

ОУВС болон Дэлхийн банк хамтарч олон ажлыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсад тулгараад байсан зээлийн асуудлыг шийдсэн. Өнгөрсөн онд валютын нөөцийг гурван тэрбум орчим ам.долларт хүргэх нь амар байгаагүй. Маш их ажлыг улс орон даяар хэрэгжүүлж байж энэ тоонд хүргэсэн. Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Сүүлийн саруудад импортын өсөлт өндөр байгаа. Өсөлтийг хязгаарласнаар валютын нөөц дэх дарамт буурна. Төв банкны зүгээс зээлийн өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний бодлогын чиглэлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж  байгаа. Юуны өмнө хүү өсгөх гэхээс илүү санхүүгийн секторын эмзэг байдал, макро зохистой бодлогын хүрээнд олон ажлыг авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, Монгол Улсад өрхийн өр нэмэгдсэн. Үүнийг хязгаарлахын тулд өрхийн өрөөс хамааралтай байдлыг арилгахын тулд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн. Өр, орлогын харьцааг 70 хувьд хүргэж хязгаарлалаа.  Монгол Улсад валютын зээл авсан хүн нэлээд бий.. Ингэснээр ханшийн эрсдэлд өртдөг. Мөн хэрэглээний зээл хэт их өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг бууруулахын тулд зээлийн хугацааг 31 хувь болгосон зэрэг арга хэмжээ авсан. Цаашид ханшийг уян хатан байлгах, гаднаас орж ирж буй “шок”-ийг арилгах тал дээр Монголбанкнаас ажиглаж, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Эдийн засагч Б.Даваадалай: Иргэд хэрэглээний зээл авах тусам хэрэглээ нь хумигддаг

Валютын өсөлтөд гадаад хүчин зүйлс их нөлөөлж байна. Ялангуяа АНУ валютын ханшийг чангарууллаа. Ханшийн өсөлтөд манай улстай ижил төстэй орнууд ч бас өртөж байна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш ОХУ, Казахстан зэрэг оронд суларсан. Зүүн Өмнөд Азийн орнуудын макро эдийн засгийн төслийн асуудал хариуцсан захирал Депак К.Мишрагийн хэлснээр Монгол Улсад хэрэглээний зээл, өрхийн өр өсөх нь эдийн засаг, банкны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар банкны салбарын нийт зээлийн 50 орчим хувийг хэрэглээний зээл эзэлж байна. Иргэд зээл авах нь зээлээ л төлөхөөс биш хэрэглээ нь хумигдана. Мөн зээл авсан иргэд зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхэд банкны чанар мууддаг, алдагдалд орно гэсэн үг. Тиймээс  иргэдийг өрийн дарамтаас сэргийлж, зээлийн өсөлтийг хязгаарлахын тулд өр, орлогын харилцааг 70 хувь, өрийн хугацааг 30 сар болгох зэргээр төв банкнаас тодорхой арга хэмжээ авч байна. Энэ нь банкны тогтвортой байдалд ч чухал нөлөөтэй юм.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж