Хэт халалтаас болж 95073 хүн эмнэлгийн тусламж авчээ | News.MN

Хэт халалтаас болж 95073 хүн эмнэлгийн тусламж авчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Хэт халалтаас болж 95073 хүн эмнэлгийн тусламж авчээ

Хэт халалтаас болж 95073 хүн эмнэлгийн тусламж авчээ

Энэ зун Япон улсад болсон хэт халалт багагүй хүндрэл учруулсан билээ. Тэгвэл Япон улсын Гал болон гамшигтай тэмцэх агентлагаас 2018 оны дөрөвдүгээр сарын 30-наас есдүгээр сарын 30-нийг хүртэлх хугацаанд наранд цохиулсан ард иргэдийн талаар мэдээлэл нэгтгэж олон нийтэд танилцуулсан байна.

Хэт халалтын улмаас нийт 95073 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ба үүнээс 160 хүн нас барсан болохыг тодруулжээ. 2010 онд 171 хүн наранд цохиулсны улмаас нас барж байсан аж. Тэгвэл нийслэл Токио хотод 7845 иргэн наранд цохиулсан эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсон бол Осака хотод 7128, Айчи хотод 6637 иргэн тус тус бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн зуны долдугаар сараас наймдугаар сарын хооронд Японд 40 градус болон түүнээс дээш өдрүүд үргэлжлэн тохиож байсан. Энэ нь Япон улсын түүхэнд урьд өмнө нь тохиож байгаагүй халуун цаг уурын үзэгдлээр бүртгэгдэж хэт халалт гамшгийн хэмжээнд хүрсэн болохыг Засгийн газар тодорхойлж байсан удаатай билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж