Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ ирэх ням гаригт(2018.10.07) “Сонгодог” тоглолтоор эхлүүлэхээр болжээ. Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжээс бүрдсэн энэхүү тоглолтод олон шилдэг бүтээлүүд багтсан байна.
Мөн улирлын нээлтийн тоглолтын үеэр театраас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргана. Үүнээс гадна Ж.Бизе “Кармен” дуурийг аравдугаар сарын 13-нд, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг аравдугаар сарын 14-ний өдөр тоглохоор болсон байна.
2018-2019 он буюу 56 дахь тоглолтын хуваарьт хүүхэд, залууст зориулсан уран бүтээл, арга хэмжээг багтааснаас гадна А.Бородин “Игорь ван” дуурь, Л.Минкус “Баядера” балет, Д.Эрдэнбаатар “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурийн тоглолтыг тоглохоор бэлтгэж байгаа аж.
Тус театрын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс “Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн татрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан талаар өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцоллоо.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ