“Санхүү өгнө, авна” гэх фэйсбүүк группийг хаажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Санхүү өгнө, авна” гэх фэйсбүүк группийг хаажээ

“Санхүү өгнө, авна” гэх фэйсбүүк группийг хаажээ

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж 2012 онд дөнгөж 654 мянга байсан тоо өнгөрсөн онд хоёр сая 910 мянгад хүрсэн гэсэн судалгаа гарсан. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд  халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 гарчээ.

Монгол Улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фейсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид фэйсбүүк дэх садар самуун агууламжтай мэдээ мэдээлэл солилцдог зарим группийг хаажээ.

Тодруулбал, 35 мянган гишүүнтэй “Санхүү өгнө, авна” гэх нэртэй фэйсбүүк группийн үйл ажиллагааг “Фэйсбүүк” компанитай хамтран явуулж буй үйл ажиллагааны хүрээнд таслан зогсоосон байна. Түүнчлэн цаашид дээрхтэй ижил садар самуун мэдээ мэдээлэл солилцдог группийн үйл ажиллагааг зогсоох, хаах арга хэмжээ авна хэмээн мэдээллээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс