УИХ дахь МАН-ын бүлэг шуурхай хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр болж, дэмжжээ.
Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд нь шууд дэмжсэн байна.
Одоо Ерөнхий сайд нэрийг нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх л үлдэж байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Зам тээврийн, хөгжлийн сайдад 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Я.Содбаатарыг сайдад томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Удирдах зөвлөл, бүлгийн хуралдааныг шуурхайлж байгаа нь маргаашийн чуулганы хуралдаанаар Зам тээврийн, хөгжлийн сайдыг томилох бололтой.
Ш.ЧИМЭГ
Зочин 2018-10-04 43.242.241.86
Яанаа сайд энэнээс өөр хүн олдсонгүй юу монголын төр дампуурчжээ
Зочин 2018-10-04 107.170.170.208
энэ залуу харин нэр цэвэр дуулддаг шүү
Зочин 2018-10-04 202.170.68.38
Содбаатрыг дэмжиж байна