Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар товч танилцуулсан. Мөн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын санхүүгийн чадамж, жилийн төсөв, төлөвлөгөөний талаар, Бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны талаар тус тус товч танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан нийслэл хотод хоёр хоногийн хугацаанд ажиллахдаа нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар, НОСК зэрэг нийслэлийн харьяа агентлаг, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж