С.Жавхлан төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо хэмээн шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

С.Жавхлан төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо хэмээн шүүмжлэв

С.Жавхлан төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо хэмээн шүүмжлэв

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн байдлаар мэдэгдэл хийв. Мэдэгдэл хийхийн өмнө микрофон битгий хаагаарай гэдгийг онцолсон юм. Тэрбээр “гадаадын онгоц ирж, гадаадын тагнуулын алба Монголд баривчилгаа хийсэн. Галт тэрэг замаас унаж, осолдсон. Яам, тамгын газарт хүн амины хэрэг гарлаа. Орон даяар тог цахилгаан тасарлаа. Их хэмжээний мөнгө айлын гэрээс гарлаа. Тагнуулын алба баривчилгаа, нэгжлэг хийлээ. Гадна дотны тагнуулууд ирчхээд байна гэж нийгмийг айлгаж, цочирдуулсан учир битүүлэг хэрэг ар араасаа гарч байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаач ээ. Энэ бүхнийг харж тэсэхгүй нь. Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын үгнээс эрх ашгийн зөрүү харагдсан. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь ч болтугай төр түмэндээ үнэн тайлбар хийх болов уу гэж харлаа, байдаггүй. Дээрх асуудлууд бол Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулах ноцтой шалтгаан юм. Ийм асуудлыг хажуугаараа өнгөрүүлж, хэлээ хазаад сууж байгаа нь харамсалтай байна. Улс оронд ийм асуудал үүсээд байхад эндээс зээл, тэндээс зээл гэх юм. Хэлээ хазаад сууж байгаа Ерөнхий сайд, энд тэндхийн төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй боллоо. Та гурав мэдээлэл хийж, энэ нийгмээ зөөлрүүлэх хэрэгтэй” гэв.

Дээрх үгийг чуулганы индэр дээрээс хэлээд, Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулахыг хүссэн албан бичгийг маргааш гэхэд төрийн гурван өндөрлөгт өгнө гэдгээ онцолсон юм.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж