Сэлфи зурагнаас болж 250 орчим хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Сэлфи зурагнаас болж 250 орчим хүн нас баржээ

Хүн бүр төгс, хөгжилтэй сэлфи зураг авахыг эрмэлздэг. Гэвч төгс  зурагтай болохын тулд хадан хясааны ирмэг дээр, хүрхрээний хажууд, эсвэл асар өндөр барилгын орой дээр зогсох ёстой гэж бодож байвал энэ бодлоосоо татгалзахыг  анхааруулж байна. Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны институтээс гаргасан судалгаагаар 2011 оноос 2017 он хүртэл дэлхий даяар нийт 259 хүн сэлфи зураг авах гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлжээ. Амиа алдсан хүмүүс 30-аас доош насныхан бөгөөд 72 хувь нь эрэгтэйчүүд аж. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд сэлфи зургийг илүү авхуулдаг ч эрчүүд илүү эрсдэлтэй сэлфи хийдэг байна. Үхлийн шалтгааны ихэнх нь эгц өндөр хадан хясаан дээрээс унах, далайн усан доор сэлфидэх гэж байгаад живэх, ойртон ирж буй галт тэрэгний урдуур орох, араатан амьтадтай хамт сэлфидэх, мөн жолоо барьж байхдаа сэлфидэх гэх мэт шалтгаанаас болсон байна. Энэ төрлийн ослоос шалтгаалсан үхлийн тоо улам нэмэгдэх болжээ. Тиймээс аялал жуулчлалын бүсэд “сэлфигүй бүс” гэсэн анхааруулга тавихыг уриалах болсон байна.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж