Кристиан Бэйл түүхэн кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Кристиан Бэйл түүхэн кинонд тоглоно

Кристиан Бэйл түүхэн кинонд тоглоно

Оскарын шагналт алдарт найруулагч Кристофер Нолан-ны "Бэтмэн" цуврал кинонд  гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Кристиан Бэйл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Тэрбээр кино театрын дэлгэцнээ удахгүй гарах “Vice” кинонд гол дүр бүтээхээр жин нэмсэн байна. Холливудын жүжигчин Кристиан Бэйл өнгөрсөн хугацаанд олон дүрд гарамгай хувирч чадсан гэдгээ харуулсан авьяаслаг жүжигчин юм. Тэрбээр өмнө нь “American Hustle” кинонд дүр бүтээхийн тулд жин нэмж байсан аж.

Жүжигчин Кристиан Бэйл "Batman Begins" кинонд
Жүжигчин Кристиан Бэйл "American Hustle" кинонд

Тэгвэл “Vice” нь АНУ-ын 46-р дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн амьдралаас сэдэвлэсэн түүхэн кино аж.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушын засаглалын үеэр дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан Дик Чейни нь дэлхий дээрх хамгийн их эрх мэдэл болон одоо үеийн олон улсын харилцаа, уур амьсгалыг хэрхэн шинэчилсэн тухай үзэгчдэд хүргэх ажээ. “Vice” киног “The Big Short” киногоороо Оскарын шагнал хүртсэн кино зохиолч Адам МкКей бичсэн аж.

Уншигч та Vice киноны албан ёсны трейлэрийг доорх Youtube холбоосоор үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж