Алтны үнийн өсөлт мөнгөн усны хэрэглээг нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Алтны үнийн өсөлт мөнгөн усны хэрэглээг нэмэгдүүлж байна

Алтны үнийн өсөлт мөнгөн усны хэрэглээг нэмэгдүүлж байна

Мөнгөн усны тухай Миннаматагийн конвенц, түүний хэрэгжилтийн талаарх сургалт зөвлөгөөнийг өнөөдөр /2018.10.04/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, улсын байцаагч нарын төлөөлөл болсон 150 орчим хүн оролцсон юм.

Монгол Улс Мөнгөн усны тухай миннаматагийн  конвенцэд 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр нэгдэн оржээ.

Тэр цагаас хойш мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг үе шаттайгаар хориглож, мөнгөн усгүй бүтээгдэхүүнээр орлуулах олон улсын туршлагыг нэвтрүүлэх, дэмжлэг авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болсон аж.

Дэлхий дахинд гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод 10-15 сая хүн оролцож байдгаас 4.5 сая нь эмэгтэйчүүд, нэг сая нь хүүхэд юм байна. Алтны үнийн эрс өсөлт нь мөнгөн ус ашиглах уурхайчдын тоог нэмэгдүүлж байна. Монгол Улсад хүний үйл ажиллагааны нөлөөгөөр жилд 94.5 тонн мөнгөн ус ялгарч байгаагаас 91 орчим хувь нь алт зэсийн олборлолтоос ялгардаг байна.

Мөнгөн усны нийгэмд учруулж байгаа хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдлэгээ гүнзгийрүүлж, оролцогч талууд санал хүсэлтээ солилцох нь энэхүү семинарын зорилго гэж зохион байгуулагчид хэллээ.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж