www.shuukh.mn цахим сангаас 313 мянган шийдвэр үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

www.shuukh.mn цахим сангаас 313 мянган шийдвэр үзэх боломжтой

www.shuukh.mn цахим сангаас 313 мянган шийдвэр үзэх боломжтой

-Шүүхийн цахим санд өдөр бүр 30 мянган хүн ханддаг-

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчид судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор 2012 оны 7 дугаар сараас шүүхийн шийдвэрийн www.shuukh.mn цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна.

Уг цахим санд 2011 оноос хойших анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой.

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуулийн "11 дүгээр зүйлийн 11.1.4-т шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, 12 дугаар зүйлийн 12.1.2-т шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхэтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байрлуулах" гэж заасан нь шүүхийн шийдвэрийн цахим санг цаашид тогтмол ажиллуулах эрх зүйн үндэс бүрдсэн.

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар цахим санд 230658 хэргийн 312750 шийдвэр байршуулсан шүүхийн томоохон хэмжээний мэдээллийн сан бүрдээд байна.

Цахим санд үндсэн хэрэглэгчээр 26700 хүн бүртгүүлсэн бөгөөд өдөрт дунджаар 25000-30000 хүн тогтмол хандаж шүүхийн шийдвэр болон бусад мэдээлэл авдаг.

Цахим сангаас доорх мэдээллийг авах боломжтой:

  • Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол
  • Нийт шүүхийн шүүх хуралдааны зар, тойм
  • Шүүхийн байршил, утас, факс, и-мэйл, вэб хуудас, хэргийн харьяалал
  • Мэдээлэл лавлагаа /Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар/
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тооцоолол

Эх сурвалж: Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж