Иргэдээс ирсэн 18 гомдолд уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Иргэдээс ирсэн 18 гомдолд уучлал гуйжээ

Иргэдээс ирсэн 18 гомдолд уучлал гуйжээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлзүйн бүтээл, сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч, редакцын гаргадаг түгээмэл алдааны талаар өнөөдөр /2018.10.4/ мэдээлэл хийлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 оноос эхлэн сэтгүүлчдийн гаргаж буй алдааны талаар иргэдээс гомдол авч эхэлжээ. Энэ хугацаанд ирүүлсэн гомдлыг Сонин, сэтгүүл, сайт болон радио, телевизийн ёс зүйн хороогоор шийдвэрлэсэн байна.

Одоогоор зөвлөлд 49 байгууллага, иргэдээс 160 гомдол ирж, ёс зүйн хороогоор шийдвэрлэжээ. Гомдлын 70 гаруй хувь нь иргэдээс ирсэн бол сүүлийн үед төрийн байгууллагаас гомдол ирэх болжээ.

Иргэдээс ирж буй гомдлын ихэнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр сэтгүүлчийг шүүхэд өгөхийг хүссэн байдаг аж. Ингээд гомдлыг ёс зүйн хороогоор хэлэлцэхэд мэдээллийг нягтлаагүйгээс, баталгаатай бус эх сурвалжаас үүссэн байдаг байна. Түүнчлэн 160 гомдлоос 23 гомдолд холбогдсон сэтгүүлчид алдаа гаргаагүй болох нь батлагджээ. Харин 104 гомдолд холбогдсон сэтгүүлчийг алдаа гаргасан гэж үзсэн байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл гомдлыг хэлэлцээд сэтгүүлч алдаа гаргасан гэж үзвэл тухайн редакцад мэдэгдэл хүргүүлж, залруулга гаргаж, уучлал гуйдаг. Ирсэн гомдлын 18 тохиолдолд залруулга гаргаж, уучлал гуйсан байна.  Мөн сүүлийн үед иргэд цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргахаас илүү Хэвлэл мэдээллийн зөвлөлд ханддаг болсон гэж байлаа.

Энэ үеэр Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны дарга сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатар  “Хэвлэл мэдээлэл нь нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг хүчирхэг хэрэгсэл тул хариуцлага, хариуцлагатай сэтгүүлзүйн тухай яригдана. Сэтгүүлзүйн ёс зүйн хэм хэмжээгээ баримтлан оролцож байгаа эсэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөл хяналт тавьдаг. Тиймээс иргэнээ энэ байдлаас хамгаалах үүргийг манай зөвлөл гүйцэтгэнэ. Сэтгүүлчид алдаа гаргаж буй гол үндэс нь цагтай уралдан, шахуу ажилладгаас зарим зүйлийг нягтлалгүй гаргаж, алдаа гаргах тохиолдол байна. Нөгөө талаас мэргэжлийн чадварын хувьд үг сонголтыг буруу хийснээс үүдэн бусдын нэр төрд халдаж байна. Гэхдээ 5-10 жилийн өмнөх байдлаас хамаагүй сайжирч байгаа” гэлээ.

Түүнчлэн нийт гомдлын 87 хувь нь Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд ирсэн бол 13 хувь  нь Радио, телевизэд иржээ. Мөн нийт гомдлын 60 гаруй хувь нь зөвхөн сайтуудад ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж