ТЕГ-аас баривчилсан этгээдүүдийг цагдан хорих шийдвэр гаргажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ТЕГ-аас баривчилсан этгээдүүдийг цагдан хорих шийдвэр гаргажээ

ТЕГ-аас баривчилсан этгээдүүдийг цагдан хорих шийдвэр гаргажээ

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-аас өнгөрсөн мягмар гаригт тусгай ажиллагаа явуулж баривчилгаа хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зоригт 2018-10-04 172.58.75.210

Нэрийг нь бичихэд. Яадаг байнаа.Эсвэл 3 хүн гэнн биз.Бүтэн бичиж бусдад анхааруулах хэрэгтэй.

oyun 2018-10-04 202.126.89.227

manai mongol ulsad hereg hiisen huniig hamgaaldag huulitai shuu dee ta meddegui yum uu baruunii ardchilagchid zaaj ogson yum hereg hiibel omgoologchtei bolno hamgaaluulah erhtei bolno shuumjilsen uneniig helsen hunees mungu nehemjlene shuu dee ,,, Harin hohirogch bol unsend hayagdsan shalz gesen ug yaj chadahgu olon niitiin shuljeegeer arga baraad handbal dahiad torguuli tolno huuli huchniihen hair nairgui daramtlana shuu

Зочин 2018-10-04 122.201.22.65

ЖҮЖИГ

zochin 2018-10-04 202.179.27.188

ner usii ni bichij ard irgeded seremjluulj boldoggui ymuu

Жастын Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн Мөнхжаргал ТЭЦ4 Анхбар 2018-10-04 43.228.131.17

Б, М , А нар бол Жастын Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн Мөнхжаргал ТЭЦ4 Анхбар

Zochin 2018-10-04 202.170.68.162

Yadag tsuurai ve? hehe. Ter 3 ali hediinee barivchlagdchihsan bgaa shdee. buur V usgiig B bolgoj ireed l

зочин 2018-10-04 202.21.100.210

hutsan biz

Зочин 2018-10-04 202.21.106.169

Ter tegev gedeg shig todorhoi bus medee yah gej bichdeg bnaa.

Б M, A нар гэж хэн бэ? 2018-10-04 43.228.131.17

Б M, A нар гэж хэн бэ? Өнгөрсөн хавар баривчлагдаад байсан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Жастын Батхүү, Мөнхжаргал, ТЭЦ-4-ийн Анхбаяр нарыг дахин баривчилж байгаа юм уу? Идээд идээд цаддаггүй авгай нарыг нь бас баривчилбал их зүгээр дээ. Хам хэрэгтэнгүүд шүү дээ

Зочин 2018-10-04 202.21.106.128

жүжиг.зохиолч нь хэн бэ?

T 2018-10-04 103.26.195.19

Topor l baikh