Попын гүнж Ариана Гранде

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

АНУ-ын дуучин, жүжигчин, попын гүнж гэгддэг үзэсгэлэнт бүсгүй Ариана Грандегын дуулсан дуу бүхэн нь дэлхийн томоохон хөгжмийн чартуудыг тэргүүлж,  өдөр ирэх тусам нэр хүнд нь өсч байна. 2016 онд Time сэтгүүлээс түүнийг дэлхийн 100 нөлөө бүхий хүний нэгээр нэрлэсэн юм. Түүнийг “Хүмүүс” булангаараа танилцуулж байна.


Блиц

Нэр: Ариана Гранде Бутера

Төрсөн огноо: 1993.06.26

Орд: Мэлхий

Төрсөн газар: АНУ, Флорида, Бока Ратон

Өндөр: 153см

Жин: 45кг

Гэр бүл: Эцэг Эдвард Бутера, Эх Жоан Гранде, Ах Франки Гранде


Алдарт дуучин цагаан хоолтон бөгөөд амьтдын эрхийг хамгаалах холбооны гишүүн дуучин, нохойнд хайртай. Зургаан нохой тэжээдэг. Чөлөөт цагаа нохойнуудтайгаа өнгөрөөх дуртай. Харин муурын үснээс харшилтай учраас муур тэжээдэггүй. Католик шашинтай. Хоккэйн спортод дуртай. Түүний ах Франки нь ижил хүйстэн жүжигчин, продюсер ба  Арианагийн менежерээр ажилладаг. Эцэг нь Итали гаралтай.

АНУ-ын Флорида мужийн Бока Ратон хэмээх жижиг хотод 1993 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Эдвард Бутерагийн охин болон мэндэлжээ. Эцэг, эх нь түүнийг багаас нь урлагт ойр өсгөсөн бөгөөд дөрвөн настай байхад нь “Little Palm Theatre” гэх хүүхдийн театрын дугуйланд сургаж эхэлсэн. Дөрвөн жилийн дараагаас АНУ-ын төв телевизээр цацагддаг хүүхдийн нэвтрүүлгийн дууг дуулдаг болсон байна. Удалгүй “Wizard of the OZ”, ”Beauty and the Beast” зэрэг хөгжимт жүжигт тоглох болжээ. Ингээд 2008 оноос алдарт “Broadway” театрт хөл тавьж “13” гэх хөгжимт жүжигт бүтээсэн дүр нь түүнд анхны шагналыг авчирсан юм. 2010 онд “Nickelodeon” сувгийн “Victorious” цувралд тоглох урилга хүлээн авч, тус цувралын Кэт гэх ягаан үстэй охины дүрийг бүтээснээр олонд танигдаж эхэлсэн байна.

Холливүдын алдартай дуучдыг бэлтгэсэн Эрик Ветро гэх багшийн удирдлага дор дуулаачийн бэлтгэл хийдэг байсан түүний анхны албан ёсны дууны клип "Put your hearts up" нэртэйгээр 2011 онд гарч байжээ. “Republic records” студитэй хамтран ажиллах гэрээ байгуулж анхны цомгоо “Yours truly” нэртэйгээр 2013 онд гаргасан нь  худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь борлогдож Billboard-ын жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Хоёр дахь цомог болох “Му everything” нь гарсан эхний долоо хоногтоо 169 мянган хувь борлогдож байжээ. Мөн түүний 2015 оны дөрөвдүгээр сард гаргасан цомог нь гарсан даруйдаа Америкт л гэхэд 600 мянган хувь борлогдсон юм.

Ариана Грандегийн гаргасан эхний гурван цомог нь гурвуулаа “Billboard” чартыг дараалан тэргүүлсэн нь урьд ямар ч уран бүтээлчийн үзүүлж байгаагүй амжилт болж түүхэнд бичигдсэн байна. 2016 онд Америкийн шилдэг уран бүтээлчээр шалгарч “Grammy awards”-т дөрвөн удаа нэр дэвшиж байжээ. 2018 онд гаргасан “No tears left to cry” дууны клип нь шилдэг клипээр тодорсон. Нийт 137 шагналд нэр дэвшиж, 65 шагналыг өөрийн болгоод байна.

 

Хэд хэдэн залуустай нэр холбогдож, үерхэж байсан. Тэдний дотор олны танил залуус ч бий. Nickelodeon телевизийн цуврал “Викториус”-д хамтран тоглосон жүжигчин Эван Жогиа, Ариана нар нэг хэсэгтээ л хайрын романсыг үүсгэж байсан. Хэд хэдэн удаагийн арга хэмжээн дээр тэд хамтдаа ихэд дотно харагдаж түүнчлэн, “Твиттер”-ээр дамжуулан өөр хоорондоо учир битүүлэг жиргээнүүдийг жиргэж байсан юм. Английн дуучин Натан Сайкс, Ариана нар 2013 онд болзож байжээ. Тэд болзож байх хугацаандаа үнэхээр сайхан хосууд байсан ч дуучин залуугийн үнэнч бус байдлаас болж,  дуучин бүсгүй салжээ. Гэвч тэд салсан хойноо ч гэсэн эв найрамдалтай, өдгөө сайн найзууд болжээ.

Реппер Биг Шон, Ариана нар 2014 оны 11 сараас харилцаагаа эхэлсэн. 2015 оны “Grammy awards” дээр хамтдаа ирсэн хосуудын харилцаа ердөө наймхан сар үргэлжилжээ. Үүний дараагаар Реппер Мак Миллер, дуучин Ариана Гранде хоёр “The Way” дууг хамтран дуулснаас хойш, тэднийг болздог хэмээх яриа гарах болсон. Энэ яриа ч үнэн болж хосууд албан ёсоор үерхдэг гэдгээ мэдэгдсэн. Тэдний харилцаа 2018 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн. Есдүгээр сард түүний хуучин найз залуу Мак Миллер 26 настайдаа нас барж Ариана ч үүнд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн. Харин одоогоор Пэт Давидсон гэх жүжигчин залуутай үерхэж байна.

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж