Гиннессийн ном жилийн гол ололтоо нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Гиннессийн ном жилийн гол ололтоо нэрлэв

Гиннессийн номын зохиолчид 2014 оны зургаан гол ололтоо нэрлэж байна. Түүнд нь Орос, Португали, Франц, АНУ, Японы иргэд багтжээ.

 

 

Орос, Францын багийнхан лонхны бөглөөгөөр асар том шигтгээг торх хэлбэртэйгээр бүтээжээ. Зохиомж 150 кв.м талбайг эзэлсэн байв. Санкт-Петербург, Бордо хотууд, эртний грекийн бурхадын дүрслэлтэй тэр торхыг хийхэд 285 мянган бөглөө, 270 кг цавуу хэрэглэсэн байна. Өнгөрсөн зун түүнийг Францын хотын эрэгт бүтээжээ.

 

Португалийн оршин суугч эмэгтэй Мария Консейсау (Maria Conceicao) долоон марафоноос бүрэлдсэн гүйлтийг 41 хоногийн дотор хийжээ. Америкийн Питер Нестлер (Peter Nestler) 23,78 скундын дотор 100 удаа дээсдэн үсэрсэн байв.

 

Гиннессийг бүтээгчид, тиниклинг гэх ёслолт бүжгийг Даллесийн цэнгэлдэхэд бүжиглэсэн 344 хүний амжилтыг тэмдэглэсэн байлаа. Гол ололтын жагсаалтад Японд хийгдсэн хоср дээд амжилт бүртгэгдэв. Тэр нь гэрэл зургийн арын дэвсгэрийн хамгийн том самбар мөн шошоор бүтээсэн том шигтгээ байлаа.

 

Жилийн шилдгийг хүмүүс онлайн санал асуулгаар тодруулан энэ зургаагийн нэгийг шалгаруулах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж