Ард Санхүүгийн Нэгдэл 4 тэрбум төгрөгийн ашиг хийжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ард Санхүүгийн Нэгдэл 4 тэрбум төгрөгийн ашиг хийжээ

Ард Санхүүгийн Нэгдэл 4 тэрбум төгрөгийн ашиг хийжээ

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД!
БИД ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 4 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШГИЙГ ХАМТДАА ХИЙЛЭЭ! ТАНД БАЯР ХҮРГЭЕ!

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу, Та? Бидний хэсэг нөхөд сэтгэл санаа нэгдэж, зориг шулуудан банк санхүүгийн салбарыг тэр чигээр нь ард түмэндээ нээлттэй болгож, жирийн Монгол хүн эзэн суух боломжийг олгоё гэдэг санааг дэвшүүлж, хичээж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх анхны санаачлага өнөөдөр хөдөлгөөн болж өргөжсөн гэж хэлж болох байх. Бид 3,500-уулаа болжээ. Бидний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Зорилгынхоо зүг дахин нэг алхсаны илрэл бол энэ долоо хоногт хоёрдогч арилжаагаа эхэлсэн Ард Даатгал компанийн IPO мөн. 1994 онд Ц.Тогтохбаяр гуайн байгуулсан анхны хувийн даатгалын компани анхны олон нийтийн даатгалын компани болж, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй боллоо. Тиймээ, бидэнтэй 1,368 хүн нэгдэж орж ирлээ. Энэ компани нь анхны гадны хөрөнгө оруулалтыг даатгалын салбарт оруулж ирж байсан, даатгалын компаниудын нэгдлийг хийж байсан гээд олон юмны анхдагч мөн. Өнөөдөр та бид анхдагч олон нийтийн даатгалын компанийн эзэд боллоо. Баяр хүргэе, та бүхэндээ!

Өчигдрийн буюу 3 дахь өдрийн Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар AIC хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны нэгэнд орж хамгийн дээддээ 820 төгрөгөөр зарагдлаа. Ингэснээр нэг долоо хоногийн дотор мөнгөө 17.1 хувиар өсгөсөн байна. Хаалтын ханш ч өсч AIC өчигдөр 786.81 төгрөгт хүрэв. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Ард Даатгалын үнэлгээг BDO аудит хийсэн бөгөөд зохицуулагч болон олон нийтэд танилцуулсан проспектус дээр нэгж хувьцааны үнийг 2017 оны эцсийн байдлаар 1,164 төгрөгөөр тогтоосон байгааг та анзаарсан байх учиртай. Бидэнд явах орон зай байгааг тэндээс харж болно. Компани ч өдрөөс өдөрт чангарч байгаа.

Арилжааны эхний гурван өдөр манай салбарууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Би ч та бүгдийн хамт хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд чадлаараа идэвхтэй оролцож, суралцаж ажиллалаа. Дэмжсэн олондоо баярлалаа. Өнөөдөр маргааш ч бид ингэж ажиллаад, хагас сайнд хөрөнгийн зах зээлийн талаар та бүгддээ ээлжит сургалтаа хийхээр зэхэж ажиллаж байна. Мөнгө унтах ёсгүй шүү! Хөрөнгөө унтуулж болохгүй шүү!

Бид олон түмнээ хөрөнгө оруулагч болохыг анх уриалсан. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг Жинст Увстай нэгтгэж чадсан. Бид хувьчлалыг нээлттэй явуулдаг болгосон. Бид Монгол Шууданг хувьчилж чадсан. Бид өнөөдөр хөрөнгийн зах зээлийг ард иргэддээ ойртуулж өгөх үйл явцад хамтдаа гар бие оролцон ажиллаж байна. Бид хамтдаа чадаж байгаа. Энэ бол зөвхөн эхлэл. Ард Кредит IPO хийх өргөдөл бичиг баримтаа бүрдүүлж Монголын Хөрөнгийн Биржид өгсөн бол дараачийн долоо хоногт Ард Санхүүгийн Нэгдэл JIV (Жинст Увс ХК)-тэй нэгдэх байдлаар олон нийтийн биржид бүртгэлтэй компани болох хүсэлтээ мөн өргөн барих болноо. Бид сайн ажиллаж байгаа. Бид Хөрөнгө Оруулагч Үндэстнийг бүтээж байна.

Бидний итгэл хязгааргүй. Бидний сэтгэл дундрахгүй. Бид зорилгодоо хүрнэ. Та бүгд ч уухайлан түрээрэй!

Хүчтэй. Хамтдаа!

Гүнээ хүндэтгэн мэхийсэн,

Хутагт овогт Чулууны Ганхуяг,

Гүйцэтгэх Захирал,

Ард Санхүүгийн Нэгдэл

 

 

Редакцын тодруулга: Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компаниуд багтдаг. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь “Жинст Увс” ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ард холдингс-ын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MNP (05412) Монгол Шуудан ХК
  • AIC (05480) Ард Даатгал ХК
  • JIV (03262) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

 


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла салбар: Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-04 202.72.243.212

Mundag ym hiij bgaa zaluu ym bish v

СЗХ ажлаа хиймээр 2018-10-04 185.89.216.165

Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийгээч. Энэ тэгээд АШИГ юмуу. Санхүүгийн зах зээлд худал мэдээлэл тарааж, бусдыг төөрөгдүүлсэн бол хуулийн хариуцлага оногдуул. Bitcoin гээд баахан худлаа хошгоруулсан, хуулийнхан ямар ч арга хэмжээ аваагүй. Хохирогчид яахаа мэдэхгүй л байгаа. Одоо амтшаад...

bravo 2018-10-04 202.9.42.42

bravo bravo bravo bravooooooooooooooo

salhi 2018-10-04 202.9.42.42

ZUVUUU ZUV

Deegii 2018-10-04 202.9.42.42

yamartai ch demjij baina.

zochid 2018-10-04 202.9.42.42

Ene ugaasaa mundag l zaluu baina. Humuusees turuulj setgej baina sh dee

manan 2018-10-04 66.181.160.105

zassss

Зочин 2018-10-04 66.181.160.105

zassss

Зочин 2018-10-04 150.129.143.171

Шинээр хувьцаа гаргаж ийм их мөнгө босгожээ гэсэн үг юм шиг байхын. Ашиг гэвэл хувьцаагаар боссон мөнгөөрөө ашигтай үйл ажиллагаа явуулаад хувьцаа эзэмшигчиддээ ашиг тараахыг хэлнэ биздээ. Хувьцаагаа эргээгээд гайгүй өссөн үнээр зарж болж байвал бас сайн хэрэг тэрнээс одоо их баярлах ч болоогүй дээ л гэж

Зочин 2018-10-04 150.129.143.171

Шинээр хувьцаа гаргаж ийм их мөнгө босгожээ гэсэн үг юм шиг байхын. Ашиг гэвэл хувьцаагаар боссон мөнгөөрөө ашигтай үйл ажиллагаа явуулаад хувьцаа эзэмшигчиддээ ашиг тараахыг хэлнэ биздээ. Хувьцаагаа эргээгээд гайгүй өссөн үнээр зарж болж байвал бас сайн хэрэг тэрнээс одоо их баярлах ч болоогүй дээ л гэж

Монгол 2018-10-04 66.181.160.98

Мөнгийг чинь ганц сарын дотор 200% өсгөж өгнө гэхээр хамаг мөнгөө шавхаж, дээрээс нь банкнаас зээл авч өөрөө аваачиж өгөөд 200% хулхидуулдаг байж хөрөнгийн зах зээлд хийсэн арилжааг луйвар гэж хуцаж байгаа лалруудыг энэ доороос харцгаа даа

zochin 2018-10-04 103.212.118.104

ene luivarchin talhad itgeseer l baigaa yum uu, sain argatai suljeenii bizneschin shdee, irgediin mungiig hoorond ni ugaadag, hunii munguur tansag mashing, tsarailag huuhen daguulaad l yavj baidag shd

Зочин 2018-10-04 103.26.193.18

Худлаадаа

Зочин 2018-10-04 103.26.193.18

Худлаадаа

Зочин 2018-10-04 103.26.193.18

Худлаадаа

zochin 2018-10-04 202.70.42.102

Unshij uzlee. Bi ch ene taliin nariin medeelelgui hun l dee. Gehdee sain ajillasan um bish uu. Olon humuusiig hamruulj l hiisen bain ash dee

4k 2018-10-04 202.131.228.178

uuriinhuu huvitsaag zaraad 4.000.000.000 tugrug hiitsiin bish vvv

4,000,000,000 төгрөг 2018-10-04 202.131.228.178

өөрийнхөө хувьцааг зараад 4,0 тэрбум төгрөг хийцийн биш үү

Зочиэ 2018-10-04 202.70.42.102

tegeed chadaj l baigaan bish uu.

zochin 2018-10-04 202.180.218.37

humuusee ene bichsen shig ni ashig bish shuu. ard tumnii tarkhi ugaagch

Зочин 2018-10-04 202.180.218.37

ashig gej khumuusiin tarkhi ugaakhaa bolimoor .

Зочин 2018-10-04 202.21.106.143

Talh 300 tsi baigaa shuu ganhuyagaaaaa hahahahhahaha

Зочин 2018-10-04 45.117.35.13

Ард даатгал хүний хохирол төлөхдөө хойрго ханддаг ацаараа амжилт ярих вэ дээ

Зочин 2018-10-04 202.179.26.181

Sain baina, amjilt husie! Olon hunii itgeliig huleej yavaa tul tootsoo sudalgaa sain hiij yavaara

zochin 2018-10-04 202.70.42.102

Манайхйи ингээд л юи хийж байгаа иэгнээ ингээд л үгүйсгээд байх юм. Тэгэхээр яаж хөгжих вэ дээ

Зочин 2018-10-04 66.181.181.154

Gankhuyagaa chi neg l udur shorongiin haalga tatna daa olon hun hohirooj

zochin 2018-10-04 202.70.42.102

Ard olon itgej baigaa shuu. Bidnii itgeliig bitgii aldaarai

Зочин 2018-10-04 203.169.51.226

Ийм юм бичиж луйвар хийхээ болио, Ашиг биш шүү дээ

Зочин 2018-10-04 150.129.143.171

Ашиг биш ш дээ буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлэхээ болиоч хувтцаа арилжсан биз дээ арай чдээ

Зочин 2018-10-04 150.129.143.171

Ашиг биш ш дээ буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлэхээ болиоч хувтцаа арилжсан биз дээ арай чдээ

Зочин 2018-10-04 175.38.117.60

Sain baina, amjilt husie! Olon hunii itgeliig huleej yavaa tul tootsoo sudalgaa sain hiij yavaarai

zochin 2018-10-04 202.70.42.102

Mungu untah esgui gej yamar goe ug ve. Ard chini haan baidag um be. Has bankin deer uu

ДЭРМЭЭ 2018-10-04 202.70.42.102

БАХАРХАЖ БАЙНАВ .

zochin 2018-10-04 202.70.42.102

Ene nuguu Has banknii Gankhuyag biz dee. Mundag um aa