Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 58 дугаар чуулганы хуралдаанд оролцлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 58 дугаар чуулганы хуралдаанд оролцлоо

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 58 дугаар чуулганы хуралдаанд оролцлоо

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулган Женев хотноо 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд хуралдаж амжилттай өндөрлөлөө.

Чуулганы хуралдаанд Монгол улсыг төлөөлж Оюуны өмчийн газрын дарга Э. Эрдэнэсүрэн, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, ОӨГ-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С. Урангэрэл нар оролцов.

Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Патентын хамтын ажиллагаа, Мадрид болон Гаагийн системийг төгөлдөржүүлэхэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас явуулж буй бодлогыг өндрөөр үнэлж, Монгол  улсын Оюуны өмчийн газарт хэрэгжүүлсэн аж үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан системийн төсөл Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай өндөрлөснийг дурдаад Монгол улсад хэрэгжүүлж эхлээд буй “Монголын оюуны өмчийн газрын нөөц ба менежментийн дүн шинжилгээ хийх төсөл” болон бусад төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

Чуулганы үеэр Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарритай уулзаж, Оюуны өмчийн газрын өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан ба 2019 онд тохиох Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орон болсны 40 жилийн ойг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал нэгдэв.

Мөн Ерөнхий захирлын орлогч ноён Ёо Такаги, хатагтай Ван Бинин болон ноён Минелик Гетахун, Ази номхон далайн бүсийн газрын дарга Эндрю Онг, Зохиогчийн эрхийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Гао Хан нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс